үргэлжлэл
Алхам 6. Өгөгдөл цуглуулах
Логик бүтэц дээр суурилсан үнэлгээний аргачлалаар үнэлгээг хийж байх үед өгөгдлийг цуглуулахдаа одоо ашиглагдаж байгаа ямар ч аргыг ашиглаж болно. Уламжлалт техник буюу хэвлэмэл асуулгаар өгөгдлийг цуглуулах тохиолдолд цугларсан өгөгдлийг цахим хэлбэрт оруулахад хүний нөөцийг ашиглаж таарна. Энэ тохиолдолд хүнээс хамааралтай алдаа гарч өгөгдөл гажих магадлалтай.
Сүүлийн үед вэбэд суурилсан программ эсвэл онлайн хэлбэрээр өгөгдөл цуглуулах болсон нь өмнө өгүүлсэн хүнээс хамааралтай алдааг багасгах сайн талтай. Өгөгдлийг цуглуулах олон төрлийн арга техникүүд байдаг: асуулга, тест, ярилцлага, зорилтот бүлэгтэй ажиллах, тухайн тохиолдлыг судлах, ажлын зураг авалт зэрэг олон хэлбэрүүд бий [41]. Үнэлгээний SURE загварын үед өгөгдлийг цуглуулахдаа онлайн хэлбэрийг сонгох нь оновчтой.
Нэг сэдэвт бүтээл:
- Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-Learning. Wissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.
ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно
Recent Comments