SURE загвар: Үнэлгээний загварууд (1)

үргэлжлэл

1.3. Судалгаатай холбоотой ажлууд ба үнэлгээний загварууд

Боловсролын чиглэлийн судалгааны ажлуудын нэг томоохон чиглэл нь үнэлгээний асуудал юм. Учир нь боловсрол бол ямар ч улс орны хувьд оюуны үнэ цэнийг илтгэдэг чухал суурь болж байдаг. Боловсролтой хүмүүс улс орны хөгжилд гол хөдөлгүүр нь болж байдаг: улс төр, эрүүл мэнд, боловсрол, инженерчлэл, нийгмийн болоод технологийн салбаруудыг энд дурдаж болно.

Сургууль боловсролын байгууллагуудад зөвхөн үнэлгээ хэрэгцээтэй байдаггүй. Ямар ч байгууллага өөрсдийн ажилтан, албан хаагч нарын ур чадварыг тогтвортой хөгжүүлж байхын тулд үнэлгээг ашигладаг. Шийдвэр гаргагчид боловсролын үнэлгээнд болон ахьсан түвшний сургалтуудад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хэлбэр нь чанартай, үр өгөөжтэй сургалтууд байх ёстой хэмээн шийдвэр гаргагчид харж хүлээж байдаг. Боловсролд зарцуулагдаж байгаа хөрөнгө оруулалтын үр ашгийг хэмжих нэг үндсэн аргачлал нь үнэлгээ юм.

үргэлжлэл бий…

Нэг сэдэвт бүтээл:

  • Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-LearningWissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.

ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>