үргэлжлэл
3. CIPP загвар. CIPP гэдэг нь Context, Input, Process, Product буюу Агуулга, Оролт, Процесс, Бүтээгдэхүүн гэсэн үгний товчлол юм. CИПП нь Хөтөлбөр, төсөл, хувь хүний бүтээмж, бүтээгдэхүүн, байгууллага болон системийг явцын болон төгсгөлийн байдлаар дүгнэх иж бүрэн үнэлгээний загвар юм. Энэхүү загварыг Д.Стаффлбим [48] хамтрагч нарынхаа хамт 1960 онд боловсруулан гаргажээ. Охоёогийн улсын сургуулиудын боловсролын төслүүд дээр хийсэн үнэлгээний туршлага нь энэхүү бүтээлийн үндэс суурь болж өгчээ. Аливаа хөтөлбөрийг үнэлэхдээ тухайн хөтөлбөрийн агуулга, эхний өгөгдөл буюу оролт, үйл ажиллагаа буюу процесс, төслийн үр дүн буюу бүтээгдэхүүнийг бүхэлд нь авч үздэгээрээ энэ загвар онцлогтой. СИПП загвар нь шийдвэр төвтэй үнэлгээний аргачлал болно. Үнэлгээний үр дүнг төслийн зохицуулалт, үйл ажиллагаанд ашиглахад чиглэдэг.
4. Ялгаатай талуудыг үнэлэх Провусийн загвар. DEM гэдэг нь Discrepancy Evaluation Model гэсэн үшний товчлол юм. М.Провус [23] CIPP загвар дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрийг үнэлэх загварыг боловсруулжээ. Түүний тодорхойлолтоор сургалтын хөтөлбөрийг үнэлэхдээ сургалтын стандарт болон гар ч байгаа үр дүнгүүдийн хоорондын ядлгааг үнэлэх ёстой. Ихэнхдээ явцын үнэлгээнд энэ аргыг ашиглаж болно. Үнэлгээний үр дүнг хөтөлбөрийг сайжруулахад хэрэглэдэг. Ялгаан дээр тулгуурлан аливаа сул талуудыг олоход энэ загвар сайн тохирдог. Төгсгөлийн үнэлгээний дүгнэлтийг тодорхойлоход энэ аргыг бас ашиглаж болно.
үргэлжлэл бий…
Нэг сэдэвт бүтээл:
- Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-Learning. Wissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.
ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно.
Recent Comments