үргэлжлэл
5. Урлагийн үнэлгээний Эйснерийн загвар. Э.Эйснер [16] дизайныг үнэлэх загвар боловсруулжээ. Урлагийг үнэлэхийн тулд нарийн мэдрэмж хэрэгтэй хэмээн тэр тодорхойлжээ. Ийм төрлийн үнэлгээг маш өндөр чадвартай хүмүүс хийх бөгөөд үр дүнг бусад хүмүүс ч харах үнэлэх боломжтой байх ёстой хэмээн үзэж байв. Боловсролын үнэлгээнд энэхүү загвар нь хоёр үндсэн шинж чанарыг шинээр оруулж ирсэн. Үүнд: Өгөгдөлийн дүн шинжилгээг бүхэлд нь авч үзэх, мөн олон талт үзлээр хийх юм.
6. CIRO гэдэг нь Context, Input, Reaction, Outcome гэсэн үгнүүдийн товчлол болно. Энэ нь бас нэгэн дөрвөн шатлалт үнэлгээний загвар юм. П.Варр [59] өөрийн багийн хамт энэ загварыг боловсруулжээ. Анхандаа Европод ашиглаж байсан. АНУ-д хэрэглэж дадсан үнэлгээ гэсэн тогтсон ойлголтоос хамаагүй өргөн цар хүрээг энэ загвар хамарч байв. CIRO загварын гол санаа нь: Сургалтын тэнхим нь бусад тэнхимүүдийн нэгэн адил байгууллагын эрхэм зорилгот дэм болох үүрэг хүлээх ёстой. Сургагч багш нар нь байгууллагын хөгжил, ахиц онцгой хувь нэмэр оруулж байгаагаа батлан харуулж, бусдадаа сургалтын тэнхим чухал гэдгийг харуулдаг байх ёстой. Сургалтын тэнхимийн багш нарыг хэрхэн хүлээн авч тэдэнтэй яаж харьцаж байгаагаас байгууллагын бусад хүмүүст хүргэх дэм тус ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл хамтын ажиллагаа, хөгжилд чиглэсэн бүх ажлууд эцсийн бүлэгт байгууллагын хөгжилд нөлөөлөх ёстой гэсэн үзлүүд байв.
үргэлжлэл бий…
Нэг сэдэвт бүтээл:
- Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-Learning. Wissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.
ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно.
Recent Comments