үргэлжлэл
7. Зорилгоос чөлөөт үнэлгээний аргачлал. Хөтөлбөр, хүний нөөц, бүтээгдэхүний тухай мэдлэг дээр суурилсан ямар ч хэлбэрийн үнэлгээг хийх үнэлгээний аргачлалыг М.Скривен [45] боловсруулжээ. Энэхүү аргачлал нь төсөл/хөтөлбөр өөрийнхөө зорилгыг хэрхэн биелүүлснийг хэмжинэ. Ямар нэгэн хүлээгдэж байгаа үр дүндээ хэрхэн хүрсэнийг хэмжих нь үнэлгээний гол зорилго мөн бол энэ үнэлгээний аргыг ашиглах нь хамгийн тохиромжтой. Нэрнээс нь харагдаж байгаачлан үнэлгээ эхлэхдээ хөтөлбөрийн зорилго, зорилтоос холуур эхэлдэг.
8. Кауфманий 5-н шатлалт үнэлгээ. Д.Киркпатрикийн [28] дөрвөн шатлалт үнэлгээний аргачлалыг зарим судлаач нар өөрчлөн, өөр агуулгаар баяжуулан нэмэж шинэ загвар үүсгэж байв. Р.Кауфман [30] Д.Киркпатрикийн 1-р түвшний тодорхойлолтыг баяжуулан 5 дахь шатлалыг нийгмийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нэмэн оруулсан. Түүний хувилбараар: Шатлал 1 – Оролт ба үйл ажиллагаа, Шатлал 2 ба 3 – Микор үе шат, Шатлал 4 – Макор үе шат, Шатлал 5 – Мега үе шат болдог.
9. Таван шатлалт ROI загвар. Ихэнх байгууллагуудад учирдаг асуудал бол хэрэгжүүлсэн төсөл, хөтөобөрийн үр ашгийг тооцох, хэмжих байдаг. ROI гэдэг нь Return In Investment үгний товчлол юм. Оруулсан хөрөнгө оруулалт хэрхэн эргэж ирж байгааг тооцолох энэхүү аргачлалыг Ж.П.Филипс ба П.П.Филипс [39] нар хамтран боловсруулжээ. Энэхүү аргачлалыг ямар ч байгууллага ашиглаж болох нарийн тодорхой, найдвартай, ашиглахад энгийн арга хэмээн тодорхойлжээ. 2014 оны байдлаар дэлхийн 50 гаран орон энэхүү аргачлалыг хүлээн зөвшөөрч өргөнөөр ашигладаг байна. Дөрвөн шатлалд алдарт Д.Киркпатрикийн загвар дээр тав дахь шатлалыг П.Филипс нэмсэнээр энэхүү аргачлалын найдвартай тал улам батлагдсан хэмээн үздэг.
үргэлжлэл бий…
Нэг сэдэвт бүтээл:
- Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-Learning. Wissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.
ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно.
Recent Comments