SURE загвар: Үнэлгээний загварууд (10)

үргэлжлэл

10. P3 хэмээн нэрлэгддэг People-Process-Product загвар нь Хүмүүс-Үйл ажиллагаа-Бүтээгдэхүүн гэсэн үгнүүдийн товчлол юм. Б.Хан [24] цахим сургалтанд зориулан энэ загварыг боловсруулжээ. Түүний онолоор, үнэлгээ нь цахим сургалтын зөвхөн төгсгөлийн хэсгийг үнэлдэг байх ёсгүй. Цахим сургалтын үнэлгээ төлөвлөлтөөс эхлээд хэрэгжүүлэлт хүртлэх бүх үе шатанд хийгдэх ёстой гэсэн ойлголт юм. Цахим сургалт нь хэд хэдэн үе шатаас бүрдэж болно. Цахим сургалтын материалын үр ашгийг дээшлүүлэхэд энэхүү үнэлгээний арга зориулагджээ.

11. PDPP загвар. В.Цан ба Л.Чен [61] нар цахим хичээлийг үнэлэх дөрвөн алхамт үнэлгээний загвар боловсруулсан. Төлөвлөлт, хөгжүүлэлт, үйл ажиллагаа ба бүтээгдэхүүн гэсэн 4-н алхамаас энэ загвар бүрдэнэ.

12. Хөтөлбөрийн хөгжүүлэлт ба үнэлгээний логик загвар. Сургалтын хөтөлбөрийн хөгжүүлэлтийг үнэлэхэд зориулагдсан логик загварыг Э.Тэйлор-Повел ба Э.Хэнэрт [51] хөгжүүлжээ. Хөтөлбөрийг төлөвлөх болоод загварчлахдаа логик загварыг ашиглах нь энэ аргачлалын гол санаа юм.

үргэлжлэл бий…

Нэг сэдэвт бүтээл:

  • Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-LearningWissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.

ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>