Цэл залуу насныхаа бүтэн 5-н жилийг үдсэн хожмоо эрдэм номын алтан мөрөө дахин шинээр тодруулсан учир жанцантай хотдоо эргээд л ирлээ…
Төгссөн факультетийн байрны дэргэд баригдсан Горский буудлын 17-н давхараас өлгөөний нарыг аргадан дарсан зурагаа оруулав.
Өндөр барилгууд ирэх бүрт нэмэгдсээр л… Гэвч ерөнхий төрх нь яг л тэртээ оюутан цагийнх шиг орон сууцны саарал барилгуудаа хадгалан үлджээ.
Энэ удаагийн ирэлт маань их ач холбогдолтой юм. Төрөлх сургууль НЭТИ/НГТУ маань санаачилсан нэгэн төсөлд ШУТИС болон МУИС-г уруу татан урьж оролцуулснаар олон орны сургуулиуд хамтарсан Ухаалаг хот төсөл эхэлсэн юм. Гэтэл энэ жилээс одоо ажиллаж байгаа Германы сургууль маань мөн энэ төсөлд оролцохоор болж эхний зуны сургалтандаа дуудагдан ирээд байгаа нь энэ.
Чемодан минь алга болж, тосох ёстой хүн маань тосоогүй гэх мэт нэлээн адал явдалтайгаар буудалдаа ирлээ. Орос хэлний ашиг тусаа гарган таксигаа захиалж аваад буудалдаа ирж буучихаад тэмдэглэлээ хөтөлж сууна.
Орос, Монгол, Герман 3н сургуулиа нэгтгэж нэгэн төсөлд хамтруулж чадсандаа маш их баяртай байна. Санаж явсан нэгэн хүслээ биелүүлж, сайн багш нартаа хариугаа ямар ч байсан нэгэнтээ барилаа. 3н жил үргэлжлэх энэ том төслөөс олно улсын хэмжээний нэг сайхан хөтөлбөр бий болж цаашдаа олон үрсийн эрдэм номын мөр, их бүтээлийн аялал эхлэх болно… Эх орондоо миний оруулах хувь нэмэр энэ мэтээр бага багаар ахьсаар байгаад хамтрагч бүх хүмүүстээ талархаж байна.
Монголын үрс маш олон болж, Оюуны талбарт ихийг бүтээж Дэлхий дахинд нэрээ мандуулах болтугай.
Эрдмийн цагаан буян улам бүр дэлгэрч байг.
Recent Comments