SURE загвар: Үнэлгээний загварууд (11)

үргэлжлэл

13. Цахим сургалтын хөгжүүлэлт ба үнэлгээний гурван шатлалт загвар. e3L гэдэг нь: enrich, extend, evaluate learning гэсэн үгнүүдийг товчлол бөгөөд, баяжуулах, өргөтгөх, сургалтыг үнэлэх гэсэн санааг илтгэнэ [31].

Энэхүү загвар нь:

  • сургалтыг баяжуулах
  • сургалтыг өргөтгөх
  • сургалтыг үнэлэх

үндсэн санааны дор загварчлагдсан. Вэбэд суурилсан сургалт бөгөөд цахим сургалтын үнэлгээний өргөн цар хүрээг хамарч байдаг. e3L нь Гонкогийн Политехникийн их сургууль, Гонконг хотын их сургууль ба Гонконго дахь Хятадын их сургууль гэсэн гурван сургууль хамтран хэрэгжүүлсэн төсөл юм.

14. Өргөтгөсөн загвар. Ж.Мессикёийн үндсэн аргачлалыг өргөтгөн В.Руеэ ба Д.Зумбо нар [43] өргөтгөсөн загварыг боловсруулсан. Төрөл бүрийн сургалтын загварчлал болон технологит энэ загварыг ашиглах боломжтой. Үнэлгээний шинжээч үнэлгээ хийх шаардлагатай обьектдоо тааруулан өргөтгөсөн загварын санал болгож байгаа хэрэгслэлүүдиээс сонголт хийнэ. Технологи ямагт өөрчлөгдөн хөгжиж байдаг болохоор энэ үнэлгээний ийм сонголттой аргачлалыг тэд чухал хэмээн үзсэн. Вэб 1.0 ба 2.0 технологи гарч ирсэн үнэлгээний хэрэглээ, хэрэглэх хүрээг өргөтгөж өгсөн. Өргөтгөсөн үнэлгээний аргачлалын гол давуу тал нь уян хатан шинж чанар юм. Ямар технологи ашигласнаар хамаарахгүйгээр энэхүү үнэлгээний аргачлалыг ашиглах боломжтой.

үргэлжлэл бий…

Нэг сэдэвт бүтээл:

  • Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-LearningWissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.

ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>