Монголд серендипити цэцэглэж байна

Богино хэмжээний албаны аялалын ачаалалтай ч бас сайхан өдрүүд нисэх мэт өнгөрч эргээд Германд эргэн ирсэн сууна. Улаанбаатарт зохион байгуулсан Харвардын серендипити номноос улбаатай товч уулзалтанд минь 11н сургуулиас болон хувь төлөөлөл нийт 28н хүн ирж оролцсон нь Монголын боловролын тухайд олон хүн сэтгэл зовнин явдагийг бас шинэ сонин номыг хүмүүс анхааран үздэг болсныг баталсан уулзалт болов.

Серендипити гэдэг үгийг Монголоор юу гэж орчуулж болох вэ? гэсэн асуултанд, шинийг олж мэдэх, суусан газраасаа шороо атгах, овсгоотой байх, ажигч гярхай байх гэх мэтээр хүмүүс дор бүрнээ өөрийн санаа бодлоо хэлж байсан нь энэ үг хэллэг аль хэдийнээ бидэнд ойрхо ирснийг харуулж байлаа.

Ярилцлагын гол санаа номны зохиогч Я.Борчулууны өөрийн нүдээр харж, уншиж судалаж харьцуулан бичсэн олон баримт, санааг тодруулан хамтдаа унших, тэндээс Монголын их дээд сургууль, мөн эцэг эхчүүд юуг тодруулан анхаарч цаашдаа өөрсөддөө хэрхэн зөв үр бүтээлтэйгээр хэрэглэж болох тухай хамтдаа ярилцсан.

Ирсэн хүмүүсээс номыг уншсан хүн байсан ч дахин анхааралтай унших  нь зөв юм байна гэж дүгнэсэн бол тэр уулзалтаас номоо аваад уншихаар гарсан ч олон байлаа. Нэг сургууль бүр оюутнууддаа санал болгон уншуулаад ярилцлага хийх нь зөв юм байна хэмээн ч ярьж байлаа.

Эндээс хийх миний дүгнэлт: СЕРЕНДИПИТИ эх оронд минь ид цэцэглэж, хүмүүс хүрээлэн буй орчноосоо, өдөр тутмын ажил үйлс болоод шинээр орж ирж байгаа бүхнээс шинийг олж авч, ажигч гярхай, эрэлч зан чанар нь улам тодорч байгаа нь харагдаж байв. Долоохон хоногийн хугацаанд цахимаар тавьсан зар мэдээг хараад ажил хэрэгч, 28н хүн биднийг зорин ирж хамтдаа ярилцаж санаа бодлоо солилцох цаг гаргаж байгаа нь гайхамшигтай байв. Өөрийн сонирхсон мэдээллийг олж авах, интернэтэд байгаа мэдээ, мэдээлэл, зар зэрэгт өөрсдийн гэсэн шүүлтүүртэй харьцаж чадаж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий болж байгаа нь ийнхүү батлагдлаа.

Цаашдаа мэдсэн дуулсанаа бусадтайгаа харамгүй хуваалцах урам зориг өглөө. Я.Борчулууныг олон сайхан бүтээл туурвиж нийтийн хүртээл болгоно гэдэгт итгэж байна.

Уулзалтанд хүрэлцэн ирсэн Эрхэм Та бүхэнд баярлалаа.

Ажил үйлс тань улам бүр бадран хөгжиж байх болтугай.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>