Мэргэжил бол таны энэ амьдралдаа хийх хамгийн чухал сонголтуудын нэг юм. Хэрэв энэ сонголт буруу болол засаж залруулах боломжтой ч засаж залруулахад асар их цаг хугацаа мөн хөрөнгө мөнгө орох болно. Иймээс аль болох эртхэнээс ирээдүйн мэргэжлийнхээ тухай эргэцүүлэн бодож, болж өгвөл тууштайхан сонголт хийх нь таны амьдралын гэрэл гэгээ, чиг замыг тодруулж өгөхөд дэмтжй байх болно.
Мэргэжлээ сонгоход анхаарах хэд хэдэн зүйл бий.
- БИ өөрийгөө хир сайн мэдэх вэ? Энэ асуултыг өөрөөсөө ултай асууж хариултыг бодох биш бичиж үзэх хэрэгтэй. Бичсэнээ чангаар өөртөө уншиж өгөөд үнэхээр тэр бичсэн бүх зүйлсийг чин сэтгэлээсээ зөвшөөрч санал нэг байгаа эсэхээ шалгаарай. Өөрийгөө сайтар мэдэж байж л өөртөө таарсан мэргэжлийг сонгох боломж нэмэгдэнэ.
- Ингэхийн тулд өөрийнхөө давуу талуудыг илрүүлэн гаргах хэрэгтэй. Нээлттэй, их ярих дуртай бол олон хүнтэй харьцдаг ажил таарах магад. Гэтэл ганцаараа байхдаа илүү бүтээлч байдаг, өөрөө өөртөө дарга байх дуртай бол тоо баримттай ажилладаг санхүүгийн хүн ч юмуу эсвэл програм бичдэг хүн болж болох юм. Өөрөөр хэлбэл танд байгаа давуу талуудаа ашиглан хөгжиж болох мэргэжлийг сонирхож үзээрэй.
- Өөрийнхөө сул талуудаа өөртөө нээлттэй бичиж хараарай. Сул талууд саад болж мэдэх мэргэжлүүдээс холхон байх нь дээр. Цус харж чаддаггүй бол эмч болно гэж санах ч хэрэггүй. Харшил ихтэй бол химийн чиглэлийн мэргэжил лавтай таарахгүй гэх мэт.
- Сонирхож байгаа мэргэжлээр чинь амжилттай ажиллаж байгаа хүмүүстэ ярилцаж яг юу хийдгийг тодруулж болно. Тэднээс сонирхож байгаа мэргэжлийнхээ давуу болоод бэрхшээлтэй талуудыг тодруулж мэдэж авч болно.
- Ирээдүйд ийм л мэргэжлээр ажиллана гэж бодож байгаа бол тэр мэргэжлийн хүмүүс ажилладаг байгууллагат сайн дурын ажил, дагалдан хийж үзэхийг хичээх хэрэгтэй. Ингэснээр ирээдүйн ажлын байртайгаа танилцаж өөртөө таарах эсэхийг мэдэж авч болно.
Recent Comments