Шинэхэн Инженерүүддээ БАЯР ХҮРГЭЕ!

ШУТИС-н ЭХИС-н “Компьютерийн техник” мэргэжил 8 дахь жилдээ 16 дахь төгсөлтөө хийж 16-н шинэхэн ИНЖЕНЕР 2012 оны 6-р сарын 7-ны өдөр Бакалаврын зэргээ амжилттай хамгааллаа.

1.НАМИД ЭРБОЛД 2.АЮУРЗАНА ЭРДЭНЭДУЛАМ 3.БАТХУЯГ БУЯН 4.БИРААБАЗАР МӨНХЦЭЦЭГ 5.ЭРДЭНЭБАТ БАТЦЭЦЭГ 6.АНДРАЙ МӨНХДЭЛГЭР 7.БАТТУЛГА НАНДИН 8.ДЭМБЭРЭЛСАМБУУ УРАНГУА 9.БАДМААРАГ ОЮУНТУУЛ 10.ЛУВСАНДОРЖ БЯМБАДОРЖ 11.ЭНХТҮВШИН ЭНХЖАРГАЛ 12.ЦЭНДОО ЛХАМСҮРЭН 13.ТАВХАЙ ОТГОНТУЯА 14.ДАШДОНДОГ ЭНХЦЭЦЭГ 15.НАРАНТУЯА . . . → Read More: Шинэхэн Инженерүүддээ БАЯР ХҮРГЭЕ!

Докторын дараах сургалт ба судалгааны ажил

Хэрэв та доктор (PhD) хамгаалсан бол докторын дараах судалгааны ажлаа тэтгэлэгээр хийх боломж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Өргөдлийн хаалтын хугацаа: 2012 оны 8-р сарын 6

Магадлалын онол – Хичээл №01

Интернэтээс олсон энгийн хирнээ ойлгомжтой санагдсан энэ хичээлийг Монгол тайлбартайгаар оруулав. Судалгаа хийж байгаа хүн бүрт ямар нэгэн байдлаар өөрийн өгөгдөлд статистик, магадлалын онолоор боловсруулах шаардлагатай болдог бөгөөд мартагдсан мэдлэгээ сэргээхэд тань нэмэртэй хэмээн сэтгэв. Би математикийн хүн биш учир үг хэллэг буруу орчуулагдсан бол эрхэм Математикийн багш нар өршөөн үзэж тайлбар нэмэх байдлаар . . . → Read More: Магадлалын онол – Хичээл №01

Энэтхэгээс мэндчилж байна

Амгаланбаатар ахлагчтай манай КТ ангийхнаас Энэтхэгт суралцахаар одсон гурван оюутан байгаа билээ. Тэднээс Мөнх-Эрдэнэ маань багштайгаа холбоо барин ангийхандаа зурагтай мэндчилгээ дэвшүүлснийг энд тавьж байна.

Эхэтхэг улсын Шинэ Дели (New Delhi) хотын Пунжап Техникийн Их Сургуулийн(Punjab Technical University – SOFTDOT Institute) SOFTDOT сургуульд Computer Application мэргэжлээр сурцгааж байна.

С.Мөнхбат 2-р курст, П.Баярмагнай . . . → Read More: Энэтхэгээс мэндчилж байна

Нийт оюутнуудын анхааралд

15-р долоо хоногийн 4 дэх өдөр дотор багтаан бие даалтаа өгч хамгаалж дуусах шаардлагатайг анхаар. 16-р долоо хоногт бие даалтаа өгч, хамгаалж байгаа бүх хүүхдээс оноо хасна. 16-р долоо хоногийн Даваа гарагт өгвөл -1 оноо, Мягмар гарагт өгвөл -2 гэх мэтээр өснө. 16-р долоо хоногийн 4 дэх өдрөөс хойш ямар ч бие даалт хүлээж . . . → Read More: Нийт оюутнуудын анхааралд

Баяр хvргэе!

Монголын үрс маш олон болох болтугай

Ханьдаа халамжтай, үрдээ энэрэлтэй Сайн аав…

КТ мэргэжлийн анхны элсэгч бас төгсөгч, шилдэг програм зохиогч, сэтгэлтэй шавь, сайн аав, сайхан анд Төрөөдөө 2 дахь хүүгээ өлгийдөн авсанд БАЯР ХҮРГЭЕ!

Монголын үрсийг маш олон болгох Буянтай үлйсээ үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна! . . . → Read More: Баяр хvргэе!

301 бие даалт

Дараах хаягаар орж

http://www.homeandlearn.co.uk/NET/vbNet.html

дурын 10-н програмыг VB.Net дээр бичиж ирж үзүүлнэ. Сүүлчийн хугацаа 15-р долоо хоног. 2 хүн дундаа 1 тайлантай байж болно. Асуултыг тус тусад тавьж хамгаалуулна. Хугацаа хэтэрсэн тохиолдолд оноо хасна.

Бие даалт

Нийт оюутнуудад

Бие даалтыг 15 ба 16-р долоо хоногийн Даваагаас Пүрэв гарагийн хооронд хүлээн авна. Баасан гарагт авахгүй. Заасан өдрүүдэд бие даалтынхаа цаг дээр эсвэл багшийн өрөөнд (2-632) ирж өгч болно.

Хамгаалалтыг шууд хийлгэнэ. Тайланг өгөхөөсөө өмнө үзүүлж асууж тодруулах, засах зүйл байвал хийж болно. Нэгэнт асуугдаад хамгаалаад эхэлсэн бол дахиж засаж ирэхээр буцаахгүй. . . . → Read More: Бие даалт

About Nominzul

Манай 2006 оны элсэлтийн ангийн дарга байсан, одоо Хятад улсын Харбин хотын Технологийн Их Сургуульд суралцаж байгаа О.Номинзул маань сургуулийнхаа ойгоор концертонд гадаадын бусад оюутнуудын хамт гоцлон дуулсан байна.

Энд дарж your tube сайтаас татаж үзнэ үү!