Охины минь анхны зүйр үг

Хүсч хүлээж, олон арван бэрхшээлийг туулж байж би эх хүн болсон юм. Иймээс ч би 2 алаг үрдээ маш их хайртай. Өнөөдөр үсээ самнуулж байхдаа охин маань надад өөрийнхөө зохиосон анхны ЗҮЙР ҮГЭЭ хэлж өгөв. Эхлээд инээд хүрээд дараа нь тайлбарыг нь сонсоод сэтгэл хөдлөөд уйлах шахсан би үүнийг нь өөрийнхөө вэб дээр гаргана . . . → Read More: Охины минь анхны зүйр үг

Үнэн үг байна

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй! Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй! Насан туршаа мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой! Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж . . . → Read More: Үнэн үг байна

Мэргэдийн үг

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. (Ги дө Мопассан)

Таны ирээдүй олон юмнаас шалтгаалах хэдий ч ихэнх нь танаас л шалтгаалдаг. ( Франк Тайгер)

Гэгээрч боловсрох тусмаа хүн эх орондоо улам их хэрэг болдог. (А. С. Грибоедов)

Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь . . . → Read More: Мэргэдийн үг

Мэргэн үг

Алт яагаад үнэтэй байдаг вэ? гэвэл Ховорхон учраас тэр Амьдрал яагаад үнэтэй байдаг вэ? гэвэл Богинохон болохоор тэр

Суутны хэлсэн үг

Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ

Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ

Монголын суут эрдэмтэн Б.Ринчен гуай ингэж хэлжээ.

Зүйр үг

A Golden key opens every door Алтан түлхүүр хаалга бүхэнд таарна

http://www.hicheel.mn/ сайтаас авав. (Англи Монгол зүйр цэцэн үг булангаас)

Цаг хугацааны үнэ цэнэ

1 жилийн үнэ цэнийг мэдье гэвэл шалгалтандаа унасан оюутнаас асуу

1 сарын үнэ цэнийг мэдье гэвэл хүүхдээ дутуу төрүүлсэн эхээс асуу

1 долоо хоногийн үнэ цэнийг мэдье гэвэл долоо хоног тутмын сэтгүүлийн эрхлэгчээс асуу

1 өдрийн үнэ цэнийг мэдье гэвэл олон хүүхэдтэй цагийн ажилчнаас асуу

1 цагийн үнэ цэнийг мэдье гэвэл хайртыгаа хүлээж байгаа . . . → Read More: Цаг хугацааны үнэ цэнэ