|
|
By SGK, on April 26th, 2013
Жил болгон олон залуу хүмүүст хичээл заах хувь надад тохиосон билээ. Залуучуудын хэрхэн амьдралыг таньж мэдэн, мэдлэг хэмээх их далайд ямар хурдтайгаар, ямар хөлгөөр аялж сурч байгааг ажиглан харах сонин сайхан. Тэднийг эрэг дээр гараад суучихвал нь эргүүлж усанд тавих, дунд нь ороод төөрчихвөл нь дуудаж хуурай газар заах, салхины аясыг мэдрэн мэдлэгийн их . . . → Read More: Сэтгэлийн үг
By GK, on April 22nd, 2013
Сорил 2-ийг 2013 оны 4-р сарын 30-ны Мягмар гарагт 11:00 – 20:00 цагийн хооронд ШУТИС-н онлайн тестийн програмаар өгнө үү.
By GK, on April 21st, 2013
Эрдэмтэн, Судлаач Ш.Баатар. Эндээс Та Америк дахь Монголчууд ярьж байна цуврал нэвтрүүлэгт өгсөн Баатар ахын яриаг үзээрэй.
By GK, on April 20th, 2013
Гадаад ажиллаж амьдарч байгаа ч сэтгэл зүрх, оюун ухаанаараа Монголынхоо төлөө бүгдийг хийж байдаг хүмүүсийн нэг Эрдэмтэн, Судлаач Ш.Баатар аргагүй мөн ажээ. Энэ хүний яриаг сонсож, бичсэн бүхнийг унших тусам, Монгол хүний агуу чадвар, уудам ухаан, алсыг харсан бодол тэмүүллийг биширнэм. Эндээс Та Баатар ахын зурагтанд өгсөн нэгэн ярилцлагыг тухлан үзээрэй.
By GK, on April 18th, 2013
ОХУ-н Новосибирскийн Техникийн Дээд Сургууль – НЭТИ (одоо Новосибирскийн Улсын Техникийн Их Сургууль – НГТУ) төгссөн одоо АНУ-д ажиллаж байгаа эрдэмтэн, судлаач Доктор Ш.Баатарын лекцийг та бүхэнд хүргэж байна. Та энэ бичлэгийг үзсэнээр Нэгэн авъяаслаг, чадварлаг Монгол хүний хэрхэн суралцсан сайхан амьд түүхийг өөрийнх нь дуу хоолойгоор сонсох болно. Ийм чадварлаг Монгол хүмүүс, залуучууддаа . . . → Read More: Доктор Ш.Баатар
By GK, on April 18th, 2013
Шинэ Зиланд улсын 10-н их дээд сургуулиас сонгон тэтгэлэгтэйгээр суралцах боломж таны өмнө нээгдэж байна. Та доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээлийг уншиж танилцаарай. Өргөдөл өгч болох орны жагсаалт дотор Монгол улс байгаа нь таны сонгогдох магадлалыг нэмэгдүүлж байна. 2013 оны 4-р сарын 30-аас 6-р сарын 1-ны дотор амжиж өргөдлөө өгөх ёстой юм байна. Энд дарж . . . → Read More: Шинэ Зиландад суралцаарай
By GK, on April 16th, 2013
Технологийн эрин зуунд сурган заах арга зүйг өөрчлөн олон шинэ аргачлалаар сургалтыг явуулж байна. Үүний нэг тод илрэл бол БҮТЭЭЛЧ сэтгэлгээнд суурилсан сургалт юм. Та дараах бичлэгийг үзсэнээр төсөл дээр суурилсан бүтээлч сургалт хэрхэн амжилттай байж болох талаар ойлголт авах болно. Асууж тодруулах зүйл байвал бичлэгийн дор үлдээгээрэй.
By GK, on April 15th, 2013
4-р сарын 11-ны өдөр дэлхий нийтийн хэмжээнд WordPress блогт халдлага хийсэн учир блогтоо орох эрхгүй байсаар өнөөдөр л нэг юм боломж нээгдлээ. Энэ халдлагыг дууссан хэмээн найднам. Гэвч үнэндээ үүний цаана ямар эрсдэл нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй. Интернэт, тоон ертөнцийн сул талыг дахин нэг удаа амсав. Өмнө нь хэд хэдэн блог “шатааж” байсан . . . → Read More: Блог маань эргээд минийх болов… Ура
By GK, on April 11th, 2013
Эрхэм Магистр оюутнууд аа, Та бүхний саналын дагуу сургалтын сүүлчийн долоо хоногт Онлайн ярилцлагыг дахин хийхээр төлөвлөж байна. 5-р сарын 21-ээс 26-ны аль нэгэн өдөр байж болно. Германы цаг УБ-аас 6-н цагаар хоцорч явдагийг тооцож үзээд боломжтой цагуудаа санал болгон бичээрэй. Энэ удаагийн ярилцлагыг Live буюу дүрстэйгээр хийх бодолтой байна. Google эсвэл Skype ашиглана. . . . → Read More: Онлайн дүрст хэлэлцүүлэг – санал
By GK, on April 10th, 2013
Монголын Мэдээллийн Технологийн Эрдэм Шинжилгээний Хурал болох гэж байгаа тухай саяхан мэдээлэл авлаа. Бэлэн илтгэлтэй мөн байвал 2 хоногт бас амжиж магад гээд энд холбоос тавилаа. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. КТ мэргэжлийн Магистр оюутан болон манай мэргэжлийн төгсөгч нар цаг зав чинь болдог бол наад хуралдаа илтгэлгүй ч гэхнээ очиж сууж сонсвол зүгээр . . . → Read More: Цахим засаглал, Мэдээллийн технологи
|
|
Recent Comments