Амьдралын бараан өдрүүд

Саяхан надад маш хэцүү өдрүүд болж өнгөрлөө. Хүний амьдралд тааж болшгүй, бас бултаж зугтаж болохгүй олон юм давхцаж болдогийг биеэрээ тууллаа.

2011 оны 5-р сарын 27-ны тэр Баасан гарагийг мартахад бэрхтэй. Олон зүйл өмнөөс төлөвлөгдсөн тийм л нэг ажлын завгүй өдөр байлаа. Эртнээс тогтсон зайнаас суралцдаг Магистр оюутнууд тэр өдөр онлайн тестээр шалгалт өгөх . . . → Read More: Амьдралын бараан өдрүүд

КТ-10 жил

Эрхэм төгсөгчид өө? Таны эзэмшсэн мэргэжил нээгдсэний 10-н жилийн ойг тэмдэглэхээр багш нар нь чадах бүхнээ хийж байна. 6-н сарын 10-ны билэгт сайн өдөр энэ ойн гол үйл ажиллагаа болох Олон улсын эрдэм шинжилгээний хурал болж орой нь Хүндэтгэлийн зоог хийх санаа байна. Иймд эрхэм Төгсөгчид минь надад тэр өдрийн хуралд ирэх болон зоогонд . . . → Read More: КТ-10 жил

Эмэгтэй оюутанд зориулсан тэтгэлэг

Энд дарж нэмэлт мэдээллийг авна уу!

Төгсөх ангийн оюутанд олгох 5000$ долларын тэтгэлэг байна.

Чех улсад сурах тэтгэлэг

Энд дар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу!

Чех улсын Tomas Bata Их сургуульд магистрт сурах боломж байна.

Шалгалт

Шалгалт өглөө цагтаа нээсэн гэж байна. Е сургуулийн хаягаар орж нэмэлт заавар харж болно. Одоо ачаалал ихтэй байна гэнэ. Өдөр 12 цагаас хойш гайгүй болно гэнэ.  Иймд хаах цагийг сунгаж 20:00 цаг болголоо.

120 асуулттай 90 минутын тест байгаа. Эхний сорилын асуултууд болон нэмэлт асуултууд орсон.

Шалгалтын техникийн талын асуудлыг chuugii_tch(at)yahoo.com хаягаар хандаж шийдвэрлүүлээрэй!

. . . → Read More: Шалгалт

cs701 шалгалт

Эрхэм Магистр оюутнууд аа, Шалгалтын өдөр товлогдлоо. 2011 оны 5-р сарын 27-ны өдрийн Баасан гарагийн 10 цагаас 18 цагийн хооронд ШУТИС-н Онлайн сорилын сайтаар орж 50 онооны шалгалтаа өгнө үү! Шалгалт эхний сорилын хэлбэрээр буюу интернtтийн холболттой бол хаанаас ч өгч болох онлайн хэлбэрээр явагдана. Нээлттэй байна гэдэг нь заасан цагийн хооронд та энэ . . . → Read More: cs701 шалгалт

Зөвхөн Монгол оюутанд зориулсан Магистрт сурах тэтгэлэг

Эрхэм оюутнууд аа, сайхан боломж байна. Зөвхөн Монгол оюутанд зориулагдсан бүрэн тэтгэлэгт хөтөлбөр Их Британи улсаас зарлагдсан байна.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Өргөдөл авах хугацаа богино байна лээ. Заавал амжиж өгөөд үзээрэй. Энэ бол ховорхон боломж шүү. Орон заана гэдэг бол таны сонгогдох магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

Амжилт хүсье!

cs701 хичээлийн 50 оноо

Солонгост 1 улирал сурах боломж байна

Солонгосын Ханкук Их Сургуульд 1 улирал тэтгэлгээр сурах боломж байна.

Энд дарж ерөнхий мэдээлэл аваарай. Энд дарж анкетаа татаж аваарай.

Анкетаа бөглөх тал дээр зөвөлгөө авч болно.

Эрсэн хүн эрлээ олдог.

2-р сорилын мэдээ

Дараах Магистр оюутнууд 2-р сорилын даалгаврыг хугацаанд ирүүлж тус бүр 10 оноо авлаа. M.AU10E021 M.TD10E001 M.TD10E002 M.TD10E011 M.PS10E020 M.TP10E005 M.AU10E020 M.ES10E041 M.ES10E042 M.HD10E013 M.HD10E014 M.PS10E024 M.TD10E009 M.TD10E010 M.TD10E013 M.TD10E008 M.AU10E028 M.AU10E029 M.ES10E047 M.HD10E016 M.TD10E012 M.AU10E027 M.TD10E019 M.TP10E006 M.TP10E004 M.TD09E015 M.PS04E009 M.AU10E022 M.EQ10E005 . . . → Read More: 2-р сорилын мэдээ