|
|
By GK, on August 8th, 2011
Гадаад оронд урт богино хугацаагаар суралцах, сонирхолтой ч хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болоод чадахгүй байгаа олон хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст зориулан Нидерландын тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн вэб сайтын хаягийг энд тавьж байна. Олон чиглэлийн олон тэтгэлэгт хөтөлбөр байна. Үүнээс өөртөө таарахыг олоод өргөдлөө шидээд байгаарай.
Эрсэн хүн Эрлээ заавал олдог юм шүү.
Амжилт . . . → Read More: Нидерландын тэтгэлэгт хөтөлбөрүүд
By GK, on August 4th, 2011
Төгссөн орос сургуулийнхаа вэб сайтаар аялж байгаад нэгэн мэдээ олж үзлээ. Новосибирскийн Техникийн Их Сургуулийн вэб хуудас Оросын Холбооны Улсын их дээд сургуулиудын вэб хуудасны жагсаалтанд 19-т орж дэлхийн жагсаалтын 1582-т орсон хэмээн их л бахархан бичсэн байлаа.
Энэ мэдээнээс санаа авч бидний холбоо тогтоогоод байгаа Германы Кемницын Технологийн Их Сургуулийн вэб сайт хаагуур . . . → Read More: Их сургуулиудын вэб сайтын Дэлхийн жагсаалтанд ШУТИС багтлаа
By GK, on July 31st, 2011
Би анхандаа багш болох юм сан гэж мөрөөдөж байсангүй. Мундаг Програм бичдэг хүн болчихоод хүссэн бүхнээ програмчлаад л бүгдийг бишрүүлж явна гэж мөрөөддөг байлаа. Гэтэл сургууль төгссөн жил аав минь БАГШ бол, миний охин сайн багш болно, би мэдэж байна, гээд л гуйгаад байсан. Уг нь нэг газар програмистаар орох гэж байсан л даа.
. . . → Read More: Нэгэн бодол
By GK, on July 16th, 2011
Дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг хэлүүдийн нэг бол герман хэл билээ. Англи, орос хэл хангалтгүй байх үед герман хэл бас нэмэр болох нь бий. Үүнээс гадна Герман улсад суралцахыг хүсч байгаа хэн ч гэлээ энэ хэлийг сурахаас өөр аргагүй байдалд орно.
Иймд хэрхэн бага мөнгө зарж хэлээ сайжруулах вэ? гэсэн асуулт босч ирэх нь магад. Ер . . . → Read More: Герман хэлний төлбөргүй онлайн сургалт
By GK, on July 4th, 2011
Сайн байцгаана уу? Эрхэм шавь нар аа,
Та нартаа Кемниц хотоос мэндэлж байна. Бид энэ удаа 2 сургуулийнхаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хамтарсан зуны Семинар явуулахаар 2 бакалавр оюутан, 3-н багшийн бүрэлдэхүүнтэй ирээд байна.
Хамгийн түрүүнд мэдээлэх гэсэн зүйл бол энд сурахад Англи хэлнээс гадна Герман хэлний суурь мэдлэг заавал шаардлагатай юм байна гэдгийг дуулгах . . . → Read More: Кемницээс мэдээлж байна
By GK, on June 24th, 2011
NESTLE SCHOLARSHIP FOR WOMEN
NESTLE компаниас хөгжиж буй орны эмэгтэй оюутнуудад магистрт сурахад олгодог тэтгэлэг байна.
Зохион бичлэгээр шалгаруулах бөгөөд Та өргөдлөө 2011 оны 9-р 30-ны дотор явуулах хэрэгтэй.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү!
By GK, on June 20th, 2011
Сайхан эгч минь хорвоог орхисоор гурван долоо хоног гарантай л болж байна. 49-н хоногийг нь дуустал зул унтраахгүй санаатай зулаа барьсаар. Зулын голыг ороон суух үед сэтгэлд элдэв зүйл бодогдож, хамар шархиран, нулимс бөмбөрч, сэтгэл хоосорно. Үүнээс өөрийг хийж өгч чадахгүй болсон сайхан эгчийнхээ зөөлөн царай, туранхай бие, намуухан дуу, сэтгэлд ойр инээмсэглэлийг нь . . . → Read More: Зулын гол ороох зуурт…
By GK, on June 18th, 2011
Манай мэргэжил нээгдсэний 10-н жилийн ойд зориулан зохиогдсон Олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар та бүхний төрөлх сургууль болох ШУТИС-н сайт дээр мэдээлэв.
Энд дарж дэлгэрүүлэн үзээрэй.
http://www.must.edu.mn/beta3/newsd1259
By GK, on June 12th, 2011
КТ мэргэжил нээгдсэний 10-н жилийн ой маш сайхан болж өнгөрлөө. Төгсөгчид болон одоо сурч байгаа оюутнууд мөн манай үе үеийн багш нар маань бидний энэ ажлыг сэтгэлээрээ дэмжсэний дүнд бид ойгоо сайхан тэмдэглэж КТ мэргэжлийнхэн юуг хэрхэн зохион байгуулж чаддагаа яруу тодоор харууллаа.
Энэ бүхэн төгсөгчид болон оюутнууд Та бүхний минь хүч билээ.
Мөн . . . → Read More: БАЯРЛАЛАА
By GK, on June 9th, 2011
Эрхэм шавь нараа, Та бүхэндээ өнөөдөр тэмдэглэж байгаа КТ мэргэжлээр элсэлт авч эхэлсэний 10-н жилийн ойн БАЯРЫН мэндийг хүргэе!
Та нар минь эрүүл байж ихийг бүтээхийг хүсэн ерөөе!
|
|
Recent Comments