|
|
By GK, on May 26th, 2012
Оюутан гэж хэн бэ? Яагаад залуучууд бүгд л “оюутан” нэрийг зүүх гэж хүсдэг юм болоо? Коллеж, МСҮТ, их дээд сургууль хаана ч хамаагүй оюутан л болохыг ихэнх залуу хүмүүс хүсдэг. Тэр нэг талаар мэдээж байх л даа. Сурч боловсрох улмаар хүний өмнө нүүр бардам үзүүлэх мэргэжлийн гэрчилгээ эсвэл боловсролын зэргийг харуулсан дипломтой болох гэж . . . → Read More: Оюутан нас – диплом хамгаалалт
By GK, on May 25th, 2012
Та докторын зэрэгтэй болоод 4-с доошгүй жил судалгааны ажил хийсэн туршлагатай бол Европын холбооны эрдэмтэдтэй мөр зэрэгцэн нэгэн лабораторит ажиллаж, хамтран төсөл боловсруулах боломж байна. Өргөдлийг шуудангаар хүлээн авах бөгөөд хаах хугацаа: 2012 оны 8-р сарын 16. Энд бас энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
By GK, on May 18th, 2012
Эрхэм оюутнуудаа, төгсөгчид өө, Багш нар аа, Манай сургууль ХБНГУ-н Кемниц хотын Технологийн Их Сургууль дээр зуны танилцах дадлага, дипломын өмнөх дадлага болон хамтарсан семинар хийж эхэлсээр 3-н жилийн нүүр үзэж байна. Энэ жил тус сургуулийн Компьютерийн Сургуулийн захирал Ф.Хардт семинарыг үргэлжлүүлэн хийх саналтай байгааг үндэслэн хамтарсан зуны сургалт, семинар хийхээр бид төлөвлөөд байна. . . . → Read More: Кемницийн Технологийн Их Сургуульд зуны семинар болно
By GK, on May 16th, 2012
“Цахим сургалтын чанарын үнэлгээний өгөгдлийг боловсруулах математик загвар” сэдэвт Профессорын семинар болно. Семинарыг ШУТИС-н ЭХИС-н ЭСПБ-н Профессор, Доктор (PhD) Т.Уранчимэг, Магистр Ц.Мөнхсайхан, Докторант Б.Батшагай нар удирдан явуулна. Хэлэлцэх асуудал: 1. Үнэлгээний онолын товч түүх 2. Боловсролын үнэлгээний одоо ашиглагдаж байгаа загварууд ба чиг хандлага 3. Цахим сургалтын үнэлгээний онцлогууд 4. Логик бүтцэнд суурилсан цахим . . . → Read More: Профессорын семинар болно
By GK, on May 16th, 2012
Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Бид ижий Бурханаа эргэж хэзээ ч ирэхгүй болсон хойно нь л ухаарч хайрлах юм даа. Амьдрал яагаад ийм хатуу байдаг юм бэ? Үрс нь ээжийнхээ амьдад ухаажиж сайн сайхан амьдарч ээжийгээ баярлуулах нь яагаад ийм цөөхөн байдаг юм бэ? Хүмүүс ээ, хэрэв ээж тань амьд сэрүүн байгаа бол . . . → Read More: Ижийтэйгээ байхад
By GK, on May 14th, 2012
Докторт сурах сонирхолтой хүмүүст тэтгэлэг зарлагджээ. 2012 оны 6-р сарын 8-ны дотор өргөдлөө өгөх боломжтой. Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
By GK, on May 4th, 2012
Хүсэн хүлээж төрүүлсэн үр минь, Хүч өгч урам хайрладаг хүү минь, Хүлээж ядаад ээждээ туниа юу? Хүрээд очихгүй байгаад минь бухимдаа юу?
Ээж нь сэтгэлээрээ гэртээ л байгаа. Ээж нь бодлоороо хамтдаа байгаа. Энэ холоос ч хүү рүүгээ яарсаар байгаа. Эргээд мөдхөн очино, битгий уурла даа…
Ухаантай шүү миний хүү чи Улам хатуужиж өсөж . . . → Read More: Хүүдээ хэлэх үгс
By GK, on May 3rd, 2012
Та хэрэв их дээд сургуульд компьютерийн чиглэлээр багшилдаг бол энэ сайтаар ороод үзээрэй. Дэлхийд шилдэгт тооцогддог лекцүүдийн бичлэгийг үзсэнээр та өөрийн заах арга зүйгээ дээшлүүлэх улмаар дэлхийд нэртэй сургуулийн багш нараас суралцах боломжтой. Багш нар насан туршийн оюутнууд байдаг. Таны суралцах бартаат замд амжилт хүсье!
|
|
Recent Comments