Чамайг би бодно
Цаг үргэлж хүснэ
Чамайг би санана
Цаг үргэлж үгүйлнэ
Хүний газар харийн нутагт
Хүсэл сэтгэлээ хямгадан явахдаа
Хүүхэн биеэ чамдаа өгсөнөө
Хүүхэд төрүүлж эцэг эх болсноо
Уурлаж, хэрэлдэж, муудалцаж байснаа
Уйлалдаж, зодолдож, маргалдаж байснаа
Учраан олоод тэврэлдэж байснаа
Улмаар бүр эрхлэлдэж байснаа
Зорьсон бүхэндээ хамтдаа шамдаж
Зовлон бүхнийг хамтдаа туулснаа
Залуу насны баяртай өдрүүдээ
За бас гунигтай мөчүүдээ
Бодсоор л явна Хайрт чинь
Боссон ч суусан ч эргэцүүлсээр л байна
Болчимгүй үг хэлж гомдоож байснаа ч санаж байна
Болиосой гэтэл чинь аргадаж байснаа ч санаж байна
Хайр гэдэг энэ бололтой Хань минь
Хаа ч явсан чи минь л бодогдох юм
Хамтдаа байсан жаргалтай өдрүүдээ дурсан
Хаашаа ч харсан чамайгаа л үгүйлэх юм
Санасан зорьсоноо гүйцээгээд
Сайхан чамдаа би чинь очиноо
Санаж эгээрсэн хором бүхнээ нөхөж
Салалгүй дэргэд чинь хамтдаа байнаа
Ихээр хүснэ чамайгаа
Ийм гэж хэлэхийн аргагүй
Тийм гэж харьцуулах боломжгүй
Тэгтлээ би чам руугаа тэмүүлнэ
Нарт ертөнцөд надад заяасан
Нандин хайрын минь эзэн Чи билээ
Намайг жаргааж бас сэдээж байдаг
Нар мэт эрч Чинийх билээ
Чамайг би бодно
Цаг үргэлж хүснэ
Чамайг би санана
Цаг үргэлж үгүйлнэ
Үнэхээр гоё шүлэг байна. Багш авъяастай хүн юмаа.
Бас их сайхан хүн шиг санагдаж байна.
хм, магтаад л байх шиг… гэтэл бас “сайхан хүн шиг санагдаж байна” гэдэг нь юу гэсэн үг юм болоо гэж бодоод л байна… 🙂
uneheer goe shuleg bn. manai bagsh mundag hun shuu…
Tnx
Wow ta yostoi mundag bn shuu!!! Tanii nuhur ch aztai yumaa iim goe shuleg hurtel zoriualaad l8 romantic bn shuu
Bayarlalaa. Bi ch aztai shuu dee. Negen bieniie nogoo talaa olson…
Энэ өдрийн мэнд. Багшаа энэ шүлгийг та өөрөө зохиосон юмуу? Ямар гоё шүлэг вэ? Яасан мундаг зохиогоо вэ. Та шүү
Өө хааяа ингээд гэнэт санаанд янзан бүрийн юм ороод ирдэг юм. Тэгээд бичээд авдаг гэхүү дээ. Тэрнээс миний зохиох гэж юу байх вэ. Энд гэр орон, нөхөр хүүхдүүдээсээ хол амаргүй л байна.
Wow, manai bagsh uneheer goe shuleg bichih yumaa bishirch bnaa.Bagshaa ! Taniig harahaar hun gej iim l baih estoi yum shig sanagddag shdee estoi goe, erch huchtei, urgelj shini zaluugaaraa saihan emegtei shuu ta!
WOW back. Thank you very much. Great words to my address. Thank you.