Дурлалт хосуудын өдөр

Гэгээн Валентины өдөр, Дурлалт хосуудын өдөр хэмээн нэрлэдэг энэ баярыг намайг залуу байхад Монголд лав тэмдэглэдэггүй байсан. Бодвол хөрөнгөтөн капиталист ертөнцийн баяр гэж үздэг байсан болов уу. Одоо цаг сайхан болжээ. Хүн төрөлхтөн Дэлхий хэмээх нэгэн завин дээр хамтдаа хөвж байгаагаа үнэхээр ухаарсан тийм цаг иржээ. Иймдээ ч орон бүрийн хамгийн сайхан гэгээлэг баяруудыг хилийн дээс дамнуулан хамтдаа тэмдэглэдэг болсон байна.

Үүний тод илрэл бол манай оронд дурлалт хосын баярыг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон явдал билээ. Сайхан баяр. Тэмдэглэж яагаад болохгүй гэж.

Хэдийгээр хайртаасаа хол байгаа ч энэхүү тоон орон зайгаа ашиглан хараад л дурласан, хамгийн дотроос онцгой чамдаа Баярын мэнд хүргэж, энэ өдрийг сэтгэлээрээ хамтдаа тэмдэглэж байгааг минь хүлээн авахыг хүсч байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>