Гадаадад сурахыг хүсч байгаа хүнд зөвлөх нь

Сайн байна уу? Эрхэм Зочин минь,

Энэ бичлэгийг сонгон уншиж байгаа бол таныг би эх орны хилийн дээс алхаж гадаад оронд сурч боловсрохыг хүсч тэмүүлж явдаг өөдрөг бодолтой, өөртөө зорилготой нэгэн байна хэмээн ойлгож дараах бяцхан зөвөлгөөг өгмөөр байна.

  1. Юу хүсч байгаагаа тодорхойл. Гадаад орон руу явъя гэж бодсон бол эхлээд үнэхээр юу хүсээд байгаагаа ил тодоор өөрөө ойлгох нь чухал. Гадаадад сурахыг хүсч байгаа юм уу, эсвэл зүгээр л тэр оронд очиж үзэхийг хүсч байгаа юм уу? Эсвэл аль нэг найз чинь тийшээ явчихаад байгаа учир би ч чадна гэдгээ харуулах гэж байгаа юм уу? Үгүй бол аав ээж чинь чамайг гадагшаа яв гээд байгаа учир яваад санааг нь амраагаад өгөх гэж байгаа юм уу? Найз залуу чинь эсвэл найз охин чинь гадаад явчихав уу? Үгүй бол ерөөсөө л эх орон чинь Монгол таалагдахгүй байна уу? Урт хугацаагаар сурах юм уу? Хэдхэн сар байхад л хангалттай юм уу? Энэ бүхнээ заавал бодох хэрэгтэй. Энэ бол маш чухал. Яагаад гэвэл нөгөө нууц номны онолоор болон манай Бурхан Буддагийн онолоор бол санаа зөв бол заяа зөв гэдэг шиг Та өөрийнхөө юу хүсч байгааг ойлгож байж сая дэлхийн татах хүч болоод Бурхан багш таны хүсэлтийг ойлгож танд бас туслах болно. Иймд өөрийнхөө яг юу хүсээд байгааг өөрөөсөө эхлээд сайн асуугаад тодруулаад аваарай.
  2. Явах орноо сонго. Одоо юу хүсээд байгаагаа мэдсэн учир явах сурах орноо сонгох хэрэгтэй. Тийм ээ та зөв ойлгосон байна. Та өөрөө сонгоно. Та сонгосон орондоо очиж байж л сая амжилттай сурах эх үүсвэр тавигдана ш дээ. Тэгэхгүй бол гадаад л бол гадаад гээд хаашаа ч хамаагүй яваад тэгээд л хэдхэн сарын дараа буцах эсвэл өчнөөн жилийн дараа ямар ч үр дүнгүй буцах хэрэг гарч мэднэ. Иймд дараагийн чухал шийдвэр бол Би хаана сурах вэ? гэсэн шийдвэрээ гаргаарай. Үүний тулд өөрийнхөө хэн бэ? гэдгээ бас ойлгох хэрэгтэй болно. Европын орон болоод арабын оронд очвол та шууд л гадаад гэдэг нь мэдэгдэж байх болно. Өөрөөр хэлбэл алхам тутам бүртээ та өөр оронд байгаагаа өөрөө ч мэдэрнэ, бас тэр улс орны иргэд ч аа, энэ нэг нөхөр гадаад юм байна гэж мэдэж байх болно. Ийм байдал бүх зүйлд нөлөөлдөг учир та ийм харилцаанд бэлэн үү? гэдгээ бас бодох хэрэгтэй. Азийн орнууд, Япон, Солонгос, Хятад зэрэгт бол та гадаад хүн гэж тийм ч амар мэдэгдэхгүй. Учир нь ерөнхий төрх ижил учраас. Иймд нэг талаасаа харилцаанд арай амар байх боломжтой. Гэхдээ энэ бол миний бодол шүү нөхөөд. Тийм биш байж ч мэдэх л юм. Явах орноо сонгосон бол тэр орныхоо амьдралын түвшин дэлхий нийтэд хэрхэн үнэлэгддэг бас нийт хүн амын үзэл бодол гадаад хүнд ямархуу ханддаг зэргийг тэр тусмаа тэр улс орон Монголын талаар ямар ойлголтой байдаг зэргийг мэдээд авахад илүүдэхгүй.
  3. Явах орноо сонгосон бол тухайн оронтойгоо холбоо тогтоох үйл ажиллагаагаа эхэл. Аль болох эрт эхэлнэ. Тэр тусмаа сайн. Үүний тулд заавал шууд л ямар нэгэн том сургуулийн Профессорыг олж нөхөрлөөд мэйлээр харилцаад эхлэх юм биш. Тухайн орноос ирсэн хүмүүстэй боломж гарвал уулзаж бай. Тэр оронтойгоо холбоотой дэлхийн мэдээг ажиглаж бай. Болбол энгийн хүмүүстэй холбоо тогтоож найз нөхөд бол. Тэгээд сургууль дээрээ эсвэл энд тэнд лекц уулзалт тэр орны эрдэмтэн судлаач ирж хийж байдал очиж сууж бай. Тэгээд болбол нэрийн хуудсыг нь авч ярилцаж бай. Энэ мэтээр ахина.
  4. Судалгааны чиглэлээ тогт. Гадагшаа суръя гэж байгаа бол танаас хамгийн түрүүнд нэхдэг асуулт бол та ямар судалгааны ажил хийсэн бэ? ямар чиглэлээр судалгаа хийдэг вэ? гэсэн асуулт байх болно. Иймд оюутан болсон цагаасаа л ямар нэгэн чиглэлийг тогтоож тэр талаараа уншиж судалж, болбол багш олоод хамтран өгүүлэл бичиж илтгэл тавьж болж өгвөл гараараа юм хийж байх хэрэгтэй. Энэ бүхэн чинь цагаа болохоор танд маш их хэрэг болох болно. Үүнийг ерөөсөө орхиж болохгүй алхам шүү.
  5. Хэлээ сайжруулах. Мэдээж гадаадад сурахын тулд гадаад хэл хэрэгтэй. Аль ч оронд сурсан бай Англи хэл заавал мэдэж байвал сайн. Үүн дээрээ тэр орныхоо хэлийг сурах нь чухал.
  6. За одоо энэ бүхнээ өөрөө мэдэж байгаа бол тэтгэлэгээ хайж эхэлнэ дээ. Хэлний гэрчилгээтэй тэгээд судалгааны чиглэлтэй бол тэтгэлэг олох тийм ч хэцүү биш. Интернэтээр тогтмол сайн хайлт хийж өөрийнхөө болно гэж үзсэн бүх тэтгэлэгт өргөдлөө өгч байх хэрэгтэй. Тэгээд л нэг нартай өдөр Таныг бид сонголоо. Та манайхаас мөнгө аваад тэр хүссэн орондоо хүссэн чиглэлээрээ сураад өөрийнхөө улс эх орондоо ихийг бүтээгээрэй, гэсэн баяртай мэдээг хүлээн авах болно.

Төгсгөлд нь хэлэхэд энэ бүхнийг хамгийн түрүүнд Та өөрөө л хүсч өөрөө л хийх боломжтой. Өөр хэн ч таны өмнөөс тэтгэлэг олж өгөөд өргөдлийг чинь бөглөж явуулахгүй гэдгийг сайн ойлгоорой. Эрсэн хүн эрлээ олдог юм шүү. Сайн санааны үзүүрт шар тос үнэхээр өлгөөтэй байж байдаг. Та харин дандаа сайн санаж бас санасан юмныхаа төлөө өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй шүү.

За амжилт хүсье!

Монголын сормуус нь өөдөө залуучууд аль ч оронд ямар ч хугацаагаар ямар ч чиглэлээр сурах боломж үнэхээр нээлттэй байна. Залуучууд аа, ихийг сурч эх орныхоо эзэн нь болж цөөхөн хэдэн монголчуудаа гарыг нь газар, хөлийг нь хөсөр байлган жаргаах ирээдүйг босгоорой.

10 comments to Гадаадад сурахыг хүсч байгаа хүнд зөвлөх нь

  • oyunaa

    Мэдээлэл өгсөнд баярлалаа Ажлын өндөр амжилт хүсье. Миний нээдэг хуудаснуудын эхний эгнээнд байрлах болно.

  • Bolor

    Их сайхан санаа байнаа. Монголоо хөгжүүлэх юмсандаа. Чадсан ч чадаагүй ч зүтгэцгээе л дээ. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрэх байлгүй гээл.. ккк

    • GK

      Тийм ээ. Залуучууд бүгд ийм бодолтой байвал эх орон маань огт өөр болох цаг ирж л таараа. Хүн болгоны хүчин зүтгэл хэрэгтэй гэдгийг аль эрт хэлсэн шүү дээ. Далайд дусал нэмэр гэдэг дээ, хүн болгон чаддаг юмаа сайн хийгээд байхад өөр болохдоо л болно.

  • Ариунсанаа

    Bayarlalaa. Medeelel uneheer tsagaa olson bas delgerengui heregtei medeelel bailaa. tanitai holbogdoj lavlah zuils ih bna. Yah we

  • BG

    Таны ийм мэдээлэл бичлэгүүдийг үзэж, уншиж л мэдэхгүй юмаа мэдэж авч байна нээрээл сурах юм ихтэй хүн шүү баярлалаа.

  • Баярлалаа, үнэхээр бидэн шиг оюутнуудад хэрэгтэй юм бодууштай бичлэг болж. Танд маш их талархаж байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>