Манай сургууль гадаад оюутан төгссөний 35-н жилийн ой хийх сурагтай байна. НЭТИ-д 5-н жил сураад төгссөн ч Магистрын диплом аваагүй эртний төгсөгч нар зарим нь дипломоо солиулах хүсэлт гаргаж байсан билээ. Энэ асуудлыг би ойн арга хэмжээтэй хавсран шийдвэрлэх санал Гадаад Харилцааны Проректор Цой Е.Б.-д албан ёсоор тавьсан юм.
Иймд Магистрын диплом болгон солиулах хүсэлтэй, мэргэжлээрээ ажиллаж байгаа НЭТИ-н төгсөгч нар надад мэйлээр (uranchimeg(at)must.edu.mn) материалаа өгнө үү!
Бүрдүүлэх материал (Орос эсвэл англи хэлээр):
1. Диплом, хавсралтын хуулбар
2. Товч CV
3. Диплом солиулах үндэслэл, хувийн хүсэлт бүхий өргөдөл
Та бүхнийг хүндэтгэсэн, Т.Уранчимэг
Эрхэм төгсөгчид өө, Надад ирсэн нийт 10-н хүний материалыг би өчигдөр хугацаанд нь багтааж Ново руу илгээж дууслаа. Одоо эдгээр хүмүүс өөрсдөө шууд НЭТИ руу өргөдөл явуулах ёстой бөгөөд миний зүгээс чадах бүхнээ хийж дууслаа. Хамтдаа хариу хүлээн суух л үлдэж байх шиг байна. Хоцорсон боловч үүнд хамрагдах хүсэлтэй хүмүүс одоо шууд Цой-д өөрсдөө мэйл илгээж болно. http://www.nstu.ru/international/info энэ холбоосоор орж мэйл хаяг болон бусад мэдээллүүдээ аваарай.
Бидний зорилго биелж Магистрын диплом авсан нөхөд маань бүгдэд баяртай мэдээ дуулгах болтугай.
Эрхэм Төгсөгчид өө,
Бага зэргийн ташаа мэдээлэл түгээд байгаа бололтой. НЭТИ төгссөн хүн болгоны дипломыг Магистрын дипломоор сольж байгаа юм биш шүү. Нэлээд хэдэн жилийн өмнөөс дипломоо Магистрынх болгохыг хүссэн хэсэг хүмүүсийн хүсэлтийн дагуу одоо болж байгаа ойг далимдуулан НЭТИ төгсөгчидийн Холбооны нэрийн өмнөөс миний бие албан хүсэлт Гадаад харилцааны Проректор Цой-д гарган хөөцөлдөж байгаа юм. Иймд өөрт нь ийм шаардлага үнэхээр байгаа хүмүүс л надад материалаа заасан хугацаанд багтаан өгвөл сайн байна. Тэрнээс биш онцын шаардлагагүй бол энэ асуудалд орооцолдоод хэрэггүй биз дээ. Хэрэгцээтэй байгаа хүмүүс нь явдал багатайгаар солиулж авах нь зүйтэй болов уу.
Сайн байцгаана уу? Эрхэм Төгсөгчид өө,
НЭТИ бидний саналыг эерэгээр хүлээн авч Ректорын түвшинд шийдвэр гаргахаар хэлэлцэж эхэлсэн баяртай мэдээ байна. Хэрхэн шийдэх нь энэ Магистрын диплом үнэхээр шаардлагатай байгаа хүмүүсийн тооноос шууд хамаарах болоод байгаа учир Магистрын диплома авах хүсэлтэй хүмүүс надад 5-р сарын 17-ны дотор яаралтайгаар материалаа илгээнэ үү.
1. НЭТИ-н диплом ба дүнгийн хуулбар
2. Товч CV
байхад болно.
Энэ хугацаанд илгээж амжихгүй бол та хоцрох болно.
Та бүхнийг хүндэтгэсэн Урнаа
Яаралтай!!! Новогоос хариу ирлээ. Одоо яг хичнээн хүн ийм хүсэлттэй байгаа тодорхой тоо хэлээч гээд байна. Иймд хүсэлт гаргах хүмүүс байгаа бол надад материалаа яаралтай явуулна уу! Мөн ямар нэгэн шалгалт өгч магад гэсэн байна лээ. Тэрийг өгөх дээрээ хүрвэл зайнаас өгөх талаар ярилцах бодолтой байна. Одоогоор надад 3-хан хүний л материал байгаа. Би хэдэн хоног хүлээж болохыг тодруулаад эргүүлээд энд мэдээлье!
Эхний 2 хүний материалыг Ново руу явуулсан. Дараах материалыг бүрдүүлээд надад яаралтай илгээнэ үү:
1. Диплом
2. Хавсралт
3. CV (англи хэл дээр)
ийм материалууд байхад болно. Шаардвал нэгдсэн байдлаар НЭТИ төгсөгчидийн холбооны нэрийн өмнөөс өргөдөл өгнө. Хувийн өргөдөл хэрэггүй.
Та бүхнийг хүндэтгэсэн: Урнаа
Нааштай мэдээ ирлээ, хүмүүсээ. Хэн үнэхээр Мастерийн диплом авахыг хүсч байгаа нь яаралтай надад хуучин дипломныхоо хуулбарыг товч CV тэйгээ явуулна уу. Хариу өгч байгаа дээр нь хурдан хөдөлмөөр байна. Евгений Борисович их хурдтай хүн байгаа юм. Иймд бид бас хурданд нь тааруулбал зохимжтой байх. Та бүхнээс мэйл хүлээж байна!
Сайн уу Урнаа. Сурлага өндөр биздээ. НЭТИ төгсөгчдийнхөө төлөө санаа тавьж явдагт чинь талархсанаа илэрхийлье. Өргөдөлөө орос хэл дээр явуулах уу.
Хүндэтгэсэн
Батбаатар.С
Sain bna uu? Ta. Orgodol Oros, English ali ni ch bolno. Urmiin ugeer milaaj baigaad bayarlalaa. Erdmiin ajil mini baga bagaar ahij l bna.
Сайн байна уу, Урнаа
Ажил төрөл тавтай биз дээ? Хамт олныхоо /төгсөгчдийнхөө/ төлөө зүтгэл тавьж байгаад талархаж байна. Чи хэдүүгээр Монголд ирэх гэж байна?
Амжилт хүсье.
Сайн уу? Ожиго оо. Удахгүй нэг харина даа. Та нарынхаа урмаар хамтдаа энэ асуудлыг эерэгээр шийдүүлнэ хэмээн найдаж байна. Баярлалаа.
Sain baina uu Urnaa
chiniii min ajil sain uu huuhduud n sain gyalalzaad l baina uu?
bayarlalaa ene chuhal asuudliig bas hootsoldoj bid bugdiin toloo sanaa tavij baigaad!
Chamdaa amjiltiin deediig husie B.Saranchimeg
Сайн уу? Сараа. Чи мэйл хаягаа энд үлдээдэг чинь их сайн байна. Би хэрэг болбол мэйл бичье. Надад дутуу юмаа өгөөрэй хө. Харин бүтчих юм шиг санагдаад л байгаа. Олон хүний хүсэл бас айхтар буруу хэрэг биш учир болно биз дээ. Урам өгч байгаад баярлалаа.
Сайн байна уу? Урнаа
Юуны өмнө НЭТИ төгсөгч бидэнд маш хэрэгтэй байгаа асуудлыг шийдэх гэж цаг зав, чармайлт гарган хөөцөлдөж байгаад чинь бүх төгсөгчдийнхөө өмнөөс талархал илэрхийлж байна. Ийм мэдээтэй мэйл аваад маш их баярлалаа 🙂 Амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
Сайн байна уу? Болор оо,
Урам өгсөнд баярлалаа. Тодорхой тооны хүмүүс бүрдвэл НЭТИ ч гэсэн сонирхоно байх. Яагаад гэвэл хууль зөрчсөн айхтар буруу үйлдэл ер байхгүй. Харин ч төгсөгч нараа дэмжсэн сайн үйлс болно. Би тэгэж ойлгуулах замаар яваад байгаа ухаантай. Үр дүнг нь хамтдаа харцгаана аа.
Сайн байна уу, Урнаа
Дараахь асуултууд байна:
-Ямар нэгэн төлбөр байх уу,
-төгссөн хүн болгон авч болох уу эсвэл шалгуур байгаа юу
-өргөдлийн загвар бий юу
Сайн байна уу? Та,
Юуны өмнө нэг тайлбар хэлэхэд энэ бүхэн одоохондоо миний санаачлага төдий байгаа юмаа. Өмнө нь надаас 2 ч хүн маш шаардлагатай байна гэж хүсээд би Цой Е.Б.-той ярилцсан. Цой намайг Губарев В.В.-тай уулзуулсан. Тэд нар тухайн үедээ заавал хамгийн багадаа 1 жил сур гэсэн шаардлага тавиад тэр саналыг нь нөгөө хүмүүс маань хүлээж аваагүй. Одоо энэ болох гэж байгаа ойгоор нь далимдуулж ямар нэгэн хугацаагаар суралгүйгээр upgrade маягаар шууд солиулах албан саналыг тавиад ийм тооны ийм хүмүүст сольж өгнө үү, гэж шаардах төлөвлөгөөтэй. Болохгүй зүйл байхгүй гэж би үзэж байгаа. Гол нь НГТУ-д бодит үндэслэл байхад тэдэнд ч татгалзаад байх зүйлгүй болов уу гэж бодсон юмаа. Учир нь бидний дараагийн төгсөлтийнхөн ижилхэн 5-н жил сураад тийм диплом авсан. Энд зар тавьсан шалтгаан нь нөгөө хүссэн 2 хүн маань хүсэлт нь хэвээрээ эсэхийг мэдэх, улмаар өөр бусад хүмүүс байвал нэгтгэх гэсэн санаатай. За байдал ийм байна.
– Тодорхой хэмжээний төлбөр мэдээжээр байна байх.
– Мэргэжлээрээ ажиллаж байвал сайн байна.
– Өргөдлийн загвар гэж тогтсон юм байхгүй.
сайн уу миний найз. Энэ чинь маш чухал мэдээ байна. Найз нь дипломоо алдчихсан байгаа шүү дээ
орос хэл дээр явуулах юм уу. Хэдний дотор явуулах вэ
Дипломоо сэргээх талаар эхлээд хөөцөлдсөн нь дээр байх даа. Магистрын диплом болгон солих нь хүмүүсийн хүсэлт бөгөөд би аминдаа энэ ойг ашиглах гээд байгаа юм. Тэгээд Гадаад харилцаа хариуцсан Проректорт албан ёсоор хүсэлт тавиад байгаа. Одоохондоо баталгаатай хариу ирээгүй. Гэвч хүмүүсийн тоо хангалттай болоод тэдний хийж бүтээж байгаа илт бол үүнийг нэгтгээд хөөцөлдөөд бүтээчих юмсан гэж их бодож байна. Мэдээж болбол материалаа өгч л байсан нь дээр. Одоо надад нэг хүний л дипломын хуулбар байна.