Хэрэв Та…

Хэрэв та хөргөгчиндөө идэх хоолтой, өмсөх хувцастай, тав тухтай унтах гэртэй бол дэлхийн хүмүүсийн 75 хувиас илүү баян байна гэсэн үг.
Хэрэв та өглөө орноосоо ямар ч өвдөлтийг мэдрэхгүй сэрж байгаа бол энэ хоногт өвчний улмаас нас барах сая шахам хүнээс хавьгүй азтай байна гэсэн үг.
Та банкиндаа цөөхөн ч болов мөнгөтэй, түрийвчинд чинь өдөрт нэг удаа хоолонд орох бэлэн мөнгө байдаг бол та дэлхийн 3%-ийг эзэлж байгаа боломжийн амьдралтай хүмүүсийн тоонд өөрийгөө оруулж тооцоорой.
Та хэзээ ч дайн шоронгийн амьдрал, тамлал, өлсгөлөнг үзэж байгаагүй бол энэ бүгдийг мэдэрсэн 500 сая хүний хажууд үнэхээр жаргалтай нэгэн юм.
Та хэрэв нүүрэндээ инээмсэглэл тодруулж, амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг бол дэлхийн хамгийн баяр баясгалантай хүн юм. Энэ зүйлийг хүн бүр хийж чадах боловч ихэнх нь огт хийдэггүй юм.
Хэрэв та энэ бичсэн зүйлийг уншсан бол энэ тухай хэзээ ч олж уншиж чадахгүй 2 тэрбум хүнээс илүү азтай нэгэн юм.
Харин үүнийг уншсан бол Та өөрийгөө ямар их азтай, боломжтой баян нэгэн гэдгээ байнга санаж байгаа байдалдаа талархаж амьдраарай.

“Ухаарахуй, сургамжит өгүүллэгүүд 1” 31-р тал.

Энэ өгүүллэгийг би охин хүү 2 тойгоо хамт уншсан юм. Хүүхдүүдээ багаас нь унтахаас нь өмнө үлгэрийн ном уншиж өгөхийг хичээдэг байлаа. Гэвч ихэнхдээ л завгүй байдгаас бодсоноосоо хавьгүй бага үлгэр уншиж өгсөн байх. Одоо тэр 2 маань өөрсдөө надад янз бүрийн сонин сайхан зүйл уншиж өгдөг болсон. Энэхүү “Ухаарахуй” гэдэг номноос бид оройд ээлжлэн нэг, нэг өгүүлэл уншаад унтдаг юм. Хэн авч өгсөн юм бэ, их сайхан ном байна гэхэд хүү маань “Би өөрөө авсан юм. 4-н ч цуврал байгаа” гэж хэлсэн. Орой бүр энэ номноос тун сайхан олон сургамжит өгүүлэл уншиж байгаадаа номыг авсан хүүдээ мөн энэ номыг эмхэтгэн гаргасан INFO TV сэтгүүлийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Тэгээд олон сайхан өгүүллээс нэгийг сонгон блогтоо оруулж байна.
Та болбол энэ номыг заавал авч уншаарай. Хүнд бэлэглэсэн ч маш сайхан бэлэг болно гэж би бодож байна.
Номын буян дэлгэрэх болтугай.

2 comments to Хэрэв Та…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>