MIT free lesson for MATLAB – Хичээл № 1.
MIT (Massachusetts Institute of Technology) бол АНУ-н олон нэртэй хуучны сургуулиудын нэг билээ. Хувийн энэ сургууль анх 1861 онд анх сууриа тавьсан ажээ (эх сурвалж). Олон төрлийн рекордоороо дэлхийд тэргүүлж явдаг энэ сургуулиас 77-н Нобелийн шагналтан төрөн гарчээ.
Мэдээллийн технологийн хөгжлийн ачаар хурдацтай нэвтэрч эхэлсэн цахим сургалтыг дэмжих зорилгоор MIT зарим хичээлүүдээ интернэтэд үнэ төлбөргүй байршуулж эхэлсэн билээ. Би блогоороо дамжуулан MATLAB үзэж байгаа оюутнуудад дэм болох үүднээс MIT-н MATLAB хичээлийн агуулгаас товчлон хүргэж байна. Эх сурвалжийг энд дарж үзнэ үү.
Хичээл № 1.
Командын мөр
Matlab програмтай ажиллах үед командуудыг оруулан шууд үр дүнг харах хэлбэрээр ажиллаж болдог. Ийм горимыг командын горим гэх бөгөөд ийм үед ашиглагдах командын мөрийг command prompt гэх бөгөөд >>хэлбэртэй харагдана. Энэ нь Matlab програм таны оруулах заавар командыг хүлээн авахал бэлэн байгааг илтгэсэн төлөв байдал болно. Энэхүү урилгын ард заавар командыг оруулан Enter дарахад Matlab командыг биелүүлж үр дүнг харгалзах байдлаар харуулна.
Тусламжийн мэдээлэл харахыг хүсвэл help болон lookfor командуудыг ашиглаж болно. help командын өөрийн мэдэх командын тухай нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэлийг дуудан харахад ашиглагдана. Жишээлбэл: help zeros гэх мэтээр бичиж өгч болно. lookfor команд нь заасан командыг олоход зориулагдсан. Жишээлбэл: lookfor roots гэж бичиж болно.
Ямар нэгэн шалтгааны улмаас командын мөрийг гаргаж чадахгүй юмуу бичиж байснаа эргээд гарч ирэхгүй бол Ctrl-C товчлуурын хослолыг даран командын мөрийг дахин дуудаж болно.
Дасгал
- ones, zeros, sum болон diag командуудын талаар үзэж судал.
- magic командыг судалж, улмаар sum командын тусламжтайгаар сурсан бүх командаа туршиж үз.
Энгийн илэрхийлэл
Matlab програмыг бүрдүүлж байдаг үндсэн нэгжүүдийн нэг бол илэрхийллүүд юм. Илэрхийллүүд нь 1, 1+1,4*3, 4^2, 5/6 гэсэн байдлаар харагдана. Үүнээс гадна Matlab програм матрицтай ажиллах өргөн боломжтой. Матрицыг бичихдээ их хаалт ашиглана. Дараах жишээг бичээд ямар үр дүн үзүүлэхийг ажигла: [1 2], [1:10], [1, 2 3 4; 5 6, 7 8 ; 9 10 11 12]
Тодорхойлолтын хоёр цэг нь массив буюу тоон дарааллыг үүсгэхэд ашигладаг. Үүнээс гадна тоон дарааллыг алхамын зөрүүтэйгээр үүсгэж болно: [4:0.1:5], [5:-2:-5].
Матрицыг хөрвүүлэх бол дан хашилтыг (‘) ашигладаг:
>> [1:10]’
Дасгал
Дараах командуудыг гүйцэтгэ:
- 15-аас 27-н хооронд орших бүх тэгш тоог агуулсан вектор үүсгэ.
- 15-аас 27-н хооронд орших бүх сондгой тоог агуулсан вектор үүсгэ.
- Өмнөх дасгалыг тоог нь уруудах дарааллаар болгон гүйцэтгэ.
Хувьсагчид
Matlab програмаар тооцоо хийх хялбархан. Гэвч нарийн нийлмэл тооцоо хийхийн тулд тооцоололтын завсарын үр дүнг хадгалан үлдэх хэрэгтэй болдог. Энэ зорилгоор хувьсагчидыг ашигладаг. Өөрөөр хэлбэл Matlab програмд ашиглагдаж байгаа өгөгдоийн нэрийг хувьсагч гэнэ. Жишээлбэл:
>> a=1
гэсэн команд 1 гэсэн утгыг а гэсэн хувьсагчид олгох болно.
>> a
гэж бичсэнээр буюу хувьсагчийн нэрээр дамжуулан утгыг дуудаж болно. Энэ бичлэгээр 1 гэсэн утга гарна.
Хувьсагчийг илэрхийлэлд ашиглаж болно. Өөрөөр хэлбэл илэрхийллийн үр дүнг хувьсагчид олгож болно:
>> b=1+1
гэсэн бичиглэлээр b хувьсагчид 2 гэсэн утга оноогдож 2 гэсэн утгыг харуулна.
Хувьсагчийн нэр нь дан нэг үсэг биш үг эсвэл үгийн хоршил байж болно. Ерөнхийдөө хувьсагчийг нэрлэхдээ тухайн хувьсагчид агуулагдах өгөгдлийг илэрхийлсэн нэр оноох нь зүйтэй байдаг.
Матрицын элемент рүү хандах
Матрицын элемент рүү дараах байдлаар хандаж болно:
>> a=[1 4 3 5 6]
>> a(4)
>> b=[1 2 ; 3 4]
>> b(2,2)
Хаалтан дотор байх эхний тоо мөрийг дараагийн тоо баганын дугаарыг илтгэж байдаг.
Сайн байна уу багшаа танд Matlab ийн install xэд гэсэн хувилбар байгаа надад 5,3 л байна. Энээс дээш хувилбар байвал надад өгч туслаач хичээлийг таслахгүйгээр шамдан сурна аа Matlab өөрөө хараар судалж сурсан болохоор сайхан хичээл байна аа баярлалаа багшаа
Их сайн байна. Хэрэв мэддэг бол надаар шалгуулаад дүнгээ шууд тавиулж болно шүү. Шинэ хувилбар манай туслахаас асуугаад үзээрэй. 2-517 д Мөнхсайхан гэж охин байгаа.