ЭШ-ний хурал – USA, Albany, NY (Хэсэг 4)

  • Бүртгэл (Registr)

Бүртгүүлэх хэсэг хэрэглэгчийн холбоос маш энгийн ойлгомжтой байсан. Одоо харамсалтай нь хаагдчихаж. Ер нь бол олон хэлбэрээр бүртгүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл ихэнх хуралд зөвхөн өгүүлэл өгсөн илтгэл тавих хүмүүс болон ивээн тэтгэгч нар оролцож олдог бол энэ хуралд ямар нэгэн өгүүлэл өгөөгүй хүн ч бас бүртгүүлж болохоор байсан нь онцлогтой. Үүнийгээ тэд олон улсын хуралд хүмүүс зөвхөн илтгэл тавих гэж бусад хүмүүсийн илтгэлийг сонсох мөн шинэ харилцаа холбоо тогтоох зорилгоор мөн манай хотыг, улсыг үзэх зорилгоор ирж болно, бид тэр боломжийг хангаж байгаа юм гэсэн.

Бүртгэл 100% онлайн хэлбэрээр явагдаж байсан бөгөөд төлөх төлбөр ямар зорилгоор оролцож байгаагаас хамааран өөр өөр байсан. Жишээлбэл илтгэл тавих, өгүүлэл нь зөвшөөрөгдсөн хүмүүс 500$ төлж байхад 1000 бас түүнээс дээш доллар хандивлаад хуралд оролцох мөн хамтрагч болох илтгэлгүйгээр орох зэрэг бүгд ялгаатай төлбөртэй байсан нь их зөв шийдэл санагдсан. Хурлын төлбөрт:

  • Хурал болох өдрүүдийн өглөөний цай
  • Хурлын завсарлаганы цайнууд
  • Угтах бүлэн хаалтын үдэшлэгийн оройн хоол
  • Хуралтай холбоотой бүх материалууд
  • Хурлын эмхэтгэлийн CD

багтсан байсан.

Хурлын өглөөний цай болоод үдийн цайнууд харин бусад зарим хуралтай харьцуулахад их энгийн бас дандаа ижил байсан нь санхүүгийн хувьд хэмнэлттэй хялбар шийд санагдсан. Хүмүүс мэдээж янз бүр л хүлээж авсан байх л даа. 5-н хоног өглөө, өдөр, орой ижилхэн юм идэх нь бас ч таагүй хэдий ч үнэгүй буюу төлбөртөө багтсан гэсэн утгаараа тэгээд тэнцвэржиж байсан болов уу.

Сонирхуулж бичихэд хурлын ширээнүүд дээр ус тавихдаа крантны хлормин ихтэй усанд мөс хийгээд төмөр гүцэнд тавьчихаж байсан нь надад үнэндээ бол таалагдаагүй. Нэг ширээн дээр нэг л гүцтэй ус байх жишээтэй. Нэг удаа би уух санаатай хийж амсаад л маш их хлорминтой зүгээр л крантны ус байгааг мэдсэн. Бас тэгээд тэрэндээ зөндөө мөс хийчихийг нь яана гээч. Нөгөө талаас энэ нь дахиад л эдийн засгийн хувьд хэмнэлттэй санагдсан. Уух юм байсан уу? байсан… Таалагдаагүй бол өөрөө өөр суаа худалдаж аваад ууж болно… Бас ч гэж бодох л бодол.

  • Хөтөлбөр (Program)

Хурлын хөтөлбөрийн хэсэг нэлээн эрт бэлэн болж нетэд байршсан. Ямар нэгэн шинэчлэлт тодруулга дор бүр нь хийгдэж байсан нь таалагдсан. Мөн хөтөлбөрийг ийнхүү эрт тодорхой тавих нь холоос ирж оролцож байгаа хүмүүст суух секцээ сонгох мөн ирэх буцах өдрөө товлох гээд олон зүйлтэй их нэмэртэй санагдсан. Хөтөлбөрийн хэсэг:

  • Program – Хөтөлбөр. Үндсэн хөтөлбөрийг шууд ил байршуулсан байсан. Өдөр өдрөөр, цаг цагаар маш тодорхой.
  • Plenary session – Үндсэн хуралдаан. 6-н үндсэн хуралдааныг бүгдийг товч агуулгатай нь тайлбарлан бичсэн байсан. Үндсэн хуралдаан хамгийн том нэг л тогтсон газар болж байсан нь хүмүүст үндсэн хуралдааныг олоход хялбар бас суудал хангалттай хүрж байсан. Индэр дээр илтгэгч нар суугаад ээлж дараалан яриагаа хийх бөгөөд буцаж суугаад асуулт хариулт үргэлжилж байв.
  • Session papers – Илтгэлийн хэсэг. Илтгэл болох өрөө, цагийг нэрсийн хамт багтаасан байв. Бүх хурлууд яг цагтаа эхэлж байсан. Яг цагтаа эхэлж цагтаа дуусна. Үүнийг хурал хөтөлж байсан хүмүүс гайхалтай сайн зохицуулж байсан. Зарим хурлын илтгэгч нар эрт дуусчихвал хөтлөгч нь асуултыг хөгжөөх эсвэл дүгнэлт ярих мэтээр яг л цагт нь дуусгаж байсан.
  • Posters – Ханан илтгэл. Бүх ханан илтгэлүүдийг нэр болоод зохиогчдын хамт байршуулсан байсан. Ханан илтгэл бүрт дугаар өгсөн байсан бөгөөд ийм илтгэлтэй хүмүүст урьдчилан жич мэйл илгээж илтгэлээ хэрхэн бэлтгэх улмаар хэдийд хаана болох юу авчрах зэргийг тайлбарласан байсан. Хүн бүрт хөөсөн самбар бэлдэж илтгэлээ хатгаж тогтоох 4-н ширхэг тогтоогчийг ч бэлтгэж тавьсан байсан нь их таалагдсан. Энгийн боловч ёслол төгөлдөр сонирхолтой болсон.
  • Lighting talks – Тод яриа. Энэ хэсэгт онцгойлон зарим нэгэн танилцуулга яриа болон хэлэлцүүлгийн агуулгыг мэдээлсэн байсан.
  • Pdf version of program – энд нийт 14-н файл татаж авч болохоор байршуулсан байсан бөгөөд. Бүх хөтөлбөрийг тодорхой байдлаар ер нь хуралтай холбоотой бүх урьдчилж авч болох мэдээллүүдийг энд байршуулсан байсан.

гэсэн хэсгүүдээс бүрдсэн байв.

Үргэлжлэл бий …

3 comments to ЭШ-ний хурал – USA, Albany, NY (Хэсэг 4)

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>