- Зохион байгуулах комисс (Committees)
Ихэнх хурлын зохион байгуулах комисс нь уртаас урт жагсаалт төдий л байдаг бол энд зохион байгуулах комиссын гишүүдийг зураг, одоо эрхэлж байгаа ажил, албан тушаалынх нь хамт байрлуулсан байсан нь содон байлаа. Улмаар хүмүүс хуралд оролцохоосоо өмнө ямар хүмүүс тэр хурлыг зохион байгуулж байгааг таньж мэдэхэд ихээхэн нэмэртэй мэт санагдсан. Учир нь олон улсын хуралд гадны хүмүүс их ирдэг бөгөөд хуралтай холбоотой асуудлыг хэнээс асуух улмаар ямар нэгэн асуулт гарвал хэн рүү нь мэйл бичих зэрэгт дөхөмтэй байсан. Түүнээс гадна зурган дээр нь дарахаар тухайн хүний товч тодорхойлолт гарч ирж байсан нь улам сонирхолтой болгож байсан. Учир нь олон орны хүмүүс оролцож байгаа энэ хурлыг зөвхөн илтгэл тавих төдий биш ижил мэргэжил, судалгааны хүмүүс хоорондоо танилцан сүлжээ үүсгэхэд зориулагддаг хэмээн үздэг бөгөөд ийнхүү түүх намтарыг нь бичих нь очоод хэнтэй танилцаж юу ярихаа төлөвлөхөд хүртэл тустай мэдээлэл байсан. Гэхдээ ийм анкет мэдээлэл зөвхөн голлон зохион байгуулж байгаа гишүүд дээр байсан бөгөөд бусад олон улсын гишүүдийн хувьд зураг болоод нэр ажил албан тушаал нь байсан. Гэхдээ тийм хүмүүсийн мэдээллийг нетээс хайж олох хялбархан байв.
Өнөө олон улсын зөвлөл гэдэг урт жагсаалт харин зураггүй байсан. Жагсаалтын төгсгөлд шилдэг илтгэл шалгаруулах комиссын гишүүдийн нэрсийг бас гаргасан байсан шүү.
- Зохиогчийн булан (Authors)
Энэ булан нь тухайн хуралд илтгэл өгөх хүсэлтэй хүмүүст чиглэсэн булан юм. Илтгэлээ ямар хугацаанд өгөх болоод илтгэлийг шүүн зөвшөөрөх хугацаа, улмаар зөвшөөрөгдсөн илтгэлийг хэрхэн сайжруулж илгээх талаар маш тодорхой мэдээлэл оруулсан байв. Улмаар зохиогчид болоод илтгэл тавих хүмүүст хандсан тодорхой дэлгэрэнгүй зааврыг доор нь бичсэн байсан. Энд илтгэл файлаа ямар форматаар хэдийд ямар сайтаар илгээх зэргийг холбоосынх нь хамт багтаасан байлаа.
Бас нэг сонирхолтой зүйл байсан нь хурлыг удирдах хүмүүст хандсан мэдээлэл зөвөлгөө бас байсан. Би эхлээд сайн учрыг нь олоогүй. Яагаад энд ийм мэдээлэл байгаа юм болоо гэж гайхсан. Тэгсэн хурлыг зөвхөн хурал зохион байгуулж байгаа газрын хүмүүс биш гаднаас ирж байгаа хүмүүс ч гэсэн удирдан явуулдаг учраас тийм зөвөлгөө оруулсан байсан. Мөн хурал удирдах хүмүүст 3-н өнгийн хуудас өгнө хэмээн бичсэн байсан. Ногоон цаасан дээр 5, шар цаасан дээр 2-н тоо байх бөгөөд улаан цаасан дээр 0 гэсэн тоотой байна хэмээн бичсэн байсан. Энэ нь хурлын үед илтгэл тавьж байгаа хүний хугацааг хурал удирдаж байгаа хүн нь сануулан харуулах хуудас байсан юм билээ. Сүүлчийн улаан хуудсан дээр 0 ийн доор “Please STOP” гэсэн үг байсан нь их зугаатай санагдаж байсан. Өөрөөр хэлбэл илтгэл тавигч индэр суух бөгөөд хурал удирдагч эхний эгнээнд сууж байгаад хугацаа дөхөхөд цааснуудаа ээлж дараагаар харуулах аж. Зарим нь бүүр улаан хуудсыг нүдэн дээр нь өргөөд байхад л “Just momen, please 1 minute” гээд л ярьдаг юм байна лээ шүү, бас.
Хурал ерөнхийдөө дараах таван хэлбэрээр явагдсан:
- Poster/Demo Session – Ханан илтгэл буюу үзүүлбэр хэсэг. Зарим хурлын ханан илтгэлийн хэсэг их л тааруу манайхны хэлдэгээр халтуур болдог. Гэтэл энэ хурал дээр ханан илтгэлийн хэсэг бусад хурлын хэлбэрүүдээсээ огт дутахгүй сонирхолтой амьд болж байсан. Ханан илтгэлийн хэсгийг оройн уух юмтай хослуулсан нь хүмүүс бөөндөө байх бас нэг шалтгаан болсон санагдсан. Гартаа дарс барьсан эсвэл тавагтай идэх юм байрьсан эрхэм тан дээр ирээд юм асуугаад л нэг бодлын инээдтэй ч юм шиг байсан шүү. Тэгсэнээ та дарс уух уу? гэж асуугаад л… Миний илтгэл ханан байсан. Ханан илтгэлд хэмжээ заасан байсан нь надад их амаргүй байсан л даа. Өөрийн санаагаа тийм жаахан хэмжээнд хүнд ойлгогдохоор гаргана гэдэг надаас нэлээн цаг зарсан асуудал байсан. Ханан илтгэлийг шалгаруулахдаа мөн тэр байдлыг нь харсан гэж комиссын гишүүд ярьж байсан.
- Tutorial – Семинар. Ийм хэлбэрийн хурлын хэсэгт би анх удаа сууж үзсэн. Эхлээд бас сайн учрыг нь олоогүй. Тэгсэн чинь энэ хамгийн сонирхолтой бас хэрэгцээтэй хэсэг байсан шүү. Хүмүүс өөрсдийн хийсэн төсөл ажлын талаар ярьж хүмүүст танилцуулан нэг ёсны бидэнтэй туршлагаа хуваалцаж байсан. Энэ хэлбэрт хүн илтгэл тавихгүй. Тухайн хурлыг 2 хүн удирдаж байсан бөгөөд ээлжлэн ярьж улмаар асуултанд хариулж заримдаа бүүр дагаж дуурайж хийх зүйл тарааж өгөөд хийж байсан. Надад их сонин содон таалагдсан хэсэг байсан. Энэ хэсэгт бас нэг онцлогтой юм байсан нь хурлыг эхлэх үед орж ирсэн хүн бүрийн нэрийг хэлүүлж, аль орноос ирсэн юу хийдэгийг өөрөөр нь танилцуулж байсан. Би Монголоос ирсэн гэхээр хүмүүс нээг их том хардаг юм. Зарим нь энэ Монголд одоо цахим засаглал бас байнаа? гэж гайхдаг бололтой юм билээ. АНУ-н нэг хүн үдийн хоолон дээр би Монгол орныг сонирхдоггүй, хаана ч байдагийг нь мэдэхгүй гэж хэлээд, миний ёстой шар гозгоноод хоолоо ч идэлгүй 20 минут тэр нөхөрт яриа хийсэн. Ккк Тэгээд сүүлд нь мань хүн уучлал гуйж манай Түүхт эх оронгийн талаар нэмэж уншихаар амласан. Бас тэр ширээнд сууж байсан орос ах маань гар утсан дээрээ газрын зураг гаргаж нөгөө нөхөрт харуулан аргагүй л “ах” гэдгээ харуулсан. Хурал дээр ингэж өөрөөр нь өөрийг нь танилцуулах нь дахиад л хуралдаа тогтвортой суух хариуцлагатай байлгах нэг арга юмуу даа гэж надад санагдсан.
- Thematic session – Сэдэвчилсэн хурал. Энэ хурал харин жинхэнэ аман илтгэлийн хэсэг. Ийм хэлбэр бол бүх хуралд байдаг. Гэхдээ нэг ажиглагдсан юм нь хэсэг бүрт маш цөөхөн 3-4 хөн илтгэл тавигдаж байсан. Нэг илтгэл 20 минут ярьж 10 минут асууж байсан. Илтгэл тавих хүмүүсээ гаргаад урд нь ширээн дээр суулгачихаж байсан нь бас сонин байлаа. Ихэнхдээ эхлээд хүмүүсээ бүгдийг яриулаад суулгачихаад тэгээд л асуултуудаа тавиулдаг юм билээ. Энэ бол бас нэг тактикийн арга санагдсан. Өөрөөр хэлбэл хэн нэгний илтгэл сонирхолтой санагдаад асуулт асуумаар бол та тэр хурлыг дуустал буюу бусад хүмүүс илтгээд дуустал суухаас өөр аргагүй болж байгаа юм. Энэ нь нэг хүний илтгэл сонсчихоод гараад явчихдаг сул талыг үгүйсгэсэн арга санагдсан шүү.
- Plenary session – Нэгдсэн хурал. Ихэнх хурлууд нэгдсэн хуралдаанаа эхний өдөр нэг хийгээд л болдог. Гэтэл энд өдөр болгон 2 удаа нэгдсэн хуралдаантай байсан. Үдээс өмнө ба үдээс хойш. Маш чухал хүмүүс олон сайхан сонирхолтой хэрэгцээтэй зүйл ярьж байсан. Мөн хамгийн сүүлчийн өдрийн нэгдсэн хуралдааны дараа хамтарсан зураг авдаг уламжлалтай гээд зураг авсан. Мөн хамгийн сүүлчийн нэгдсэн хуралдаан бусдаасаа сонирхолтой байсан. Эхний өдрөөсөө сууж байгаа нь гараа өргөнө үү? гээд л гарыг нь өргүүлээд л тэр хүмүүст баяр хүргэж алга ташаад л олон хоног хуралдаж ядарсан хүмүүст их урам өгч байсан шүү.
- Doctoral colloquium – Докторын ажлын ярилцлага хэсэг. Харамсалтай нь би энэ хэсэгт биеэрээ сууж чадаагүй. Учир нь дээрх хурлууд бүгд зэрэгцээ байдлаар явагдаж байсан. Миний хувьд сэдэвтэйгээ холбоотой илтгэлүүд сонсох нь чухал байсан учир би энэ хэсэгт суугаагүй. Гэхдээ суусан Непал охины яриагаар бол маш сонирхолтой байсан гэж байна лээ. Доктор, Профессор хүмүүс эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн бичих болон судалгааны ажил яаж хийх зэрэг талаар зөвөлгөө өгсөн гэж байна лээ.
Үргэлжлэл бий…
Unshihad uramtai saihan bna aa…
Yag l sonirhoj bsan zuiluud maani
ar araasaa garch ireed l…
Zunduu bayarlajine aa(^_-)
Odoo bas dutuu baigaa ho. Yneheer saihan hural bolson. Bi ch ih yum sursan shuu.