Зайн ба цахим сургалт

Зайн болоод цахим хэлбэрийн сургалтууд олон талын ашигтай. Үүнд:
1. Орон зайг товчлон өөрийн байгаа байршлаасаа зай харгалзалгүй сургалтанлд хамрагдах боломжтой.
2. Цаг хугацаа, суралцах цаг хугацаагаа өөрөө зохицуулах боломжтой. Зарим хүмүүс эрт юм тогтоох ойлгохдоо сайн байхад зарим нь үдэш орой ажиллах дуртай байдаг. Танхимын сургалтанд ийм хувь хүний биологийн цагийг харгалзан үзэх боломжгүй байдаг бол зайн сургалт танд ийм боломжийг олгоно.
3. Суралцах хурдаа өөрөө тохируулж болно. Мэдээлэл, нэмэлт эх сурвалжууд өргөн болсон үед хүмүүсийн суурь мэдлэг ялгаатай байх нь хэвийн зүйл болсон. Энэ нь аливаа сургалтанд хамрагдаж байгаа хүмүүс харилцан адилгүй хурдтайгаар тухайн хичээлийг хүлээн авахад хүргэдэг. Зайн сургалтын үед хувь хүн өөрөө хүсвэл богино хугацаанд материалыг судалж улмаар сургалтын агуулгыг түргэн эзэмших боломжтой.
4. Эдийн засгийн хувьд суралцагсдад хэмнэлттэй. Хөдөө орон нутгаас хот суурин газар руу, эсвэл амьдарч буй нутаг орноосоо өөр оронд заавал өөрийн биеэр очиж суралцах тэнхимийн сургалтын үед учирдаг олон төрлийн санхүүгийн асуудлыг зайн буюу цахим хэлбэрийн сургалт хөнгөлж өгдөг.
5. Сургалтын материалуудыг давтан үзэх боломжтой. Танхимын сургалтын үед ийм боломж хомс байдаг. Зайн болоод цахим сургалтын үед сургалтын материалыг бэлтгэн түгээдэг учир шаардлагатай хэсгүүдийг дахин давтан үзэх боломж өргөн байдаг.
6. Ажлын байрнаасаа хөндийрөхгүйгээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгодог.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>