Олон улсын IEEE нийгэмлэгийн мэдээнд өгүүлснээр бол Интернэтийн дараагийн үсрэнгүй хувьсал 2020 онд болох гэнэ. (source: http://theinstitute.ieee.org/technology-focus/technology-topic/the-next-evolution-of-the-internet). Сүлжээний “ухаалаг” төхөөрөмжүүд өөр хоорондоо холбогдон хүний оролцоо үгүйгээр мэдээлэлээ хуваалцана. Internet of Things (IoT) буюу Юмсын сүлжээ нь өөртөө 2020 онд 50 сая машин болоод төхөөрөмжүүдийг сүлжээгээр холбоно гэж Cisco Systems компанийн Dave Evans зөгнөн хэлж байна.
Энэ санаа одоогоор embedded system хэмээн нэрлэгддэг төхөөрөмж бүхий салбаруудад өргөн хэрэглэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, нарийн нийлмэл бүтэцтэй систем өөрөө, өөрийнхөө үйл ажиллагааг хянан шаардлагатай гэж үзсэн дохиогоо өөр хоорондоо илгээн бага хэмжээний засвар тохируулгыг хүнд хүргэхгүйгээр зохицуулдаг. Ийм систем машин үйлдвэрлэл, ухаалаг гэр зэрэг төслүүдэд хэрэглэгдэж эхлээд байгаа билээ. (Өгүүллэгийг бүтнээр унших бол эх сурвалж руу хандана уу)
Иймд энэ зөгнөл биелэх магадлал өндөр байна. Интернэтийн сүлжээ өдрөөс өдөрт та бидний өдөр тутмын хэрэглээнд орсоор байгаа бөгөөд ийм ирээдүй биднийг хүлээж байгаа үед хүссэн хүсээгүй та интернэтийн өөрийн гэсэн орон зайтай болох шаардлагатай болох бололтой. Гэхдээ энэ сайн эсвэл муу аль нь болохыг цаг хугацаа л харуулах байх даа…
Recent Comments