source: khanacademy
Хичээлийн гол агуулгыг товчлон хүргэвэл:
Өмнө байршуулсан хичээлүүдээс ялгаатай нь энэ хичээлд тайлбар яриа илүүтэй орсон. Мөн шоон болон зоосны жишээг нэг хичээлд багтааж, нэг жишээн дээрээ хэд хэдэн бодлого бодуулж байгаагаарай давуутай санагдлаа. Магадлал гэж юу вэ? гэсэн үндсэн ойлголтыг өгөх нь энэ хичээлийн гол зорилго.
Энэ хичээлийн бас нэг онцлог бол самбарыг хэрхэн ашиглах, мөн ойлголтуудыг хэрхэн өнгөөр тодруулж болох сайхан жишээг багш нарт харуулж байна. Хэрэв их дээд сургуулийн оюутнуудад дээд тоог иймэрхүү хэлбэрээр заадаг бол ихэнх нь тоонд дуртай байх байсан болов уу гэж би таамаглаж байна.
Recent Comments