Магадлалын онол – Дүрст хичээл 6

source: khanacademy

Хичээлийн гол агуулгыг товчлон хүргэвэл:
Ижил биш боломжтой магадлалыг хэрхэн тооцоолохыг хөзөрийн жишээгээр тайлбарлажээ. Бидний хэлдэгээр хүнийг нь хасаад үндсэн хөзрүүдийг тооцвол, Гил, Дөрвөлжин, Цэцэг, Бундан гэсэн дөрвөн төрлийн хөзөр тус бүр 13-н өөр нэгжүүдээс бүрдэж, нийтдээ 52 тоон хөзөр нэг багц хөзрийг бий болгож байна. Энэ бол нийт гарч ирэх боломжит үр дүн 52 гэсэн үг болно. Дараах магадлалуудыг тооцоолж байна.
1. Ямар нэгэн Боол байх
2. Ямар нэгэн бундан байх
3. Бундангийн Боол байх
4. Боол эсвэл Бундан байх. Энд өмнөх жишээнээс ялгаатай нь бундангийн боол байх магадлалыг давхар оруулахгүйгээр хасаж тооцохыг сануулж байгаа. Мөн нэг шинэлэг тайлбар орж ирж байгаа нь хариуг олонлог хэлбэрээр Веннийн диаграммийг ашиглан дүрслэн харуулсан. Хариу байж болох үр дүнгийн орон зайг дүрслэн үзүүлсэнээр бундангийн боол хэрхэн давхар шийдэл болон орж болох түүнийг яагаад хасаж байгааг олонлогуудыг нэгтгэх байдлаар тайлбарласан байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>