Магадлалын онол – Дүрст хичээл 7

source: khanacademy

Хичээлийн гол агуулгыг товчлон хүргэвэл:
Магадлалыг нэмэх тухай энэ хичээлд ярилцана. Жишээ болгон ногоон, шар өнгийн шоо болоод бөмбөлөг уутанд хольж хийж байна. Дараах магадлалуудыг тооцоолж байна.
1. Ямар нэгэн шоо байх
2. Шар дүрс байх
3. Шар шоо байх
4. Шар эсвэл ямар нэгэн шоо байх. Энэ жишээг эхлээд бодит тоогоор тайлбарласаны дараагаар ерөнхий хэлбэрээр бичиж байгаа. P(A OR B) = P(A)+P(B)-P(A AND B). гэж магадлалыг нэмэх ерөнхий дүрмийг харуулж байна. Өөрөөр хэлбэл магадлал тооцоолох нөхцөл олон болох үед магадлалыг тооцохдоо нөхцөл биелүүлэх магадлалуудыг нэмэхээа гадна тэдгээр нөхцөлүүдийг давхардуулахгүй тооцохын тулд нөхцөлүүдийг давтан биелүүлж байгаа магадлалыг хасах ёстойг томъёолон харуулжээ. Хичээлийн төгсгөлд дахин Веннийн диаграммаар давхардахгүй нөхцөл бүхий магадлалд бол хасах үйлдэл орохгүйг харуулсан. Энэ нь нөхцөлд өгсөн үйлдэл нэгэн зэрэг биелэгдэхгүй боломжгүй байх тохиолдол юм.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>