Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Tsagaan Sar

XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилийн битүүний энэ өдөр блогийн Зочид Та бүхэндээ өлзий дэмбэрэлтэй үг бүрийн дээдийг хадаг болгон илгээж байна.
Халуун ам бүлээрээ хамтдаа сайхан битүүлж, идээ будаагаар элбэг дэлбэг, өмсөж зүүхээр үргэлж бялхаж, гарч буй шинэ ондоо эрүүл энх байж, санаж бодсон сайхан үйлс бүхэн тань сэтгэгчилэн бүтэж байхыг хүсэн ерөөе!

САЙХАН БИТҮҮЛЖ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

olloo.mn сайтын мэндчилгээний хэсгээс доорх ишлэлийг авав!
Угтан золгож буй усан могой жилдээ
Түмэн олон минь эрүүл саруул
Төр улс минь түвшин амгалан
Эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц,
Элэг нэгт ахан дүүсийн минь амьдралд амжилт бүтээл арвин байх болтугай.

6 comments to Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!

  • Гарамханд

    Сайхан битүүлж, сайхан шинэлэлээ. Танд болон гэр бүл, хүү, охинд нь шинэ ондоо эрүүл энх байж, баяр хөөртэй, орчиндоо байнга сайхан энерги түгээж явахыг ерөөе. Эрдмийн ажилд нь амжилт хүсье.

  • цэцээ

    багшдаа болон гэр бүлд нь сар шинийн мэнд хүргэе. элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан өнөр бүлээрээ сайхан шинэлээрэй..

    • GK

      Баярлалаа. Сайхан шинэлээд, шинэ ондоо шинэ сайхан итгэл, мөрөөдөлтэйгээр баяртайгаар алхан ороорой.

  • alima

    Эрхэм найздаа, Сар шинийн мэнд дэвшүүлж ирж буй Усан могой жилдээ эрүүл энх, өнөр бүлээрээ аз жаргалтай байж санаж сэдэх,хийж бүтээх их үйлсэд чинь өндрөөс өндөр амжилт хүсье.САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

    • GK

      Баярлалаа. Чамд болон танай гэр бүлийхэнд Могой жилдээ бүгд эрүүл энх байж, санасан бодсон сайхан бүхнээ гүйцээж явахыг хүсэн ерөөе! Сайхан шинэлээрэй.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>