Нээлттэй хэлэлцүүлэг – Багшийн ажлыг ямар үзүүлэлтүүдээр хэмжиж болох вэ?

Сайн байцгаана уу? Эрхэм Зочид оо,
Эрдэм мэдлэг, боловсролд тэмүүлэн дурлагч хүн бүрт болон нийт уншигч нартаа хандсан нэгэн нээлттэй хэлэлцүүлгийг би энд эхлүүлж байна. Та бүхэн энэхүү хэлэлцүүлэгт өргөнөөр оролцсоноор миний судалгааны ажилд маш их туслалцаа үзүүлэх болно. Өөрөө хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо бичээд зогсохгүй өөрийн таних мэдэх хүмүүст энэ бичлэгийг түгээж хэлэлцүүлгийг минь өргөн болгож өгнө үү.
Хэлэлцүүлгийн зорилго: Их дээд сургуулийн багш нарыг үнэлэх дүгнэхдээ ямар үзүүлэлтийг ашиглах нь зүйтэй вэ? гэсэн асуултанд аль болох олон хүнээс нээлттэй санал хүлээн авах.
Та энэ асуултанд өөрийн бодсоноор хариулж болно. Та өөрийгөө их дээд сургуулийн багш нарыг үнэлэх эрх авсан хүн байна гэж бодоорой. Та бодит үнэн зөв үнэлгээ хийхийн тулд ямар үзүүлэлтүүдээр асуулга авч үнэлэх вэ? Таны тэр үнэлгээний дагуу багш нарын үйл ажиллагааг үнэлэн эрэмбэлэх болно. Та тийм их чухал ач холбогдолтой үнэлгээний үзүүлэлтүүд гаргаж гэж байна хэмээн төсөөлөн бодоорой. Тэр үнэлгээгээр зөвхөн тухайн сургуулийн багш нарын чанар харагдаад зогсохгүй, ер нь их дээд сургуулийн багш нар ямар байх ёстой жишиг харагдах ёстой. Яг ийм бодлоор ийм өнцгөөс харж миний асуултанд хариулт өгнө үү. Таны үзэл бодлыг би зөвхөн өөрийн судалгааны ажилдаа ашиглах болно. Миний бие нэгэн үнэлгээний загвар дээр ажиллаж байгаа бөгөөд их дээд сургуулийн багш нарыг үнэлэх үнэн бодит зөв үнэлгээний үзүүлэлтүүдийг боловсруулах нь бидний өмнө тулгамдсан чухал асуудлуудын нэг болоод байгаа билээ. Шавийн эрдэм багшаас гэдэг. Их дээд сургуулийн сургалтын чанарт нөлөөлдөг олон үзүүлэлтүүдийн нэг бол мэдээжээр багшлах бүрэлдэхүүн. Багшлах бүрэлдэхүүн дээд зэргийн чадвартай багаас бүрдсэн бол тухайн сургуулийн “бүтээгдэхүүн” болсон төгсөгч нар ч сайн байх нь тодорхой.
Гэхдээ энэхүү хэлэлцүүлгийн дүнд ийм хэлбэрийн үнэлгээнд оруулж болох асуулт буюу үнэлгээг тодруулах гэж хичээж байгаа болно. Тэрнээс биш шууд л асуулт боловсруулаад их дээд сургуулийн багш нарыг үнэлэх үйл ажиллагаа хийх гэж байгаа биш болно. Иймд их дээд сургуулийн багш нар өөрсдөө ч гэсэн таны ажлыг ямар үзүүлэлтээр дүгнэвэл танд зөв санагддаг бэ? тэр санал бодлоо энд хуваалцвал ихэд баярлах болно.

2 comments to Нээлттэй хэлэлцүүлэг – Багшийн ажлыг ямар үзүүлэлтүүдээр хэмжиж болох вэ?

  • Densmaa

    Дараахь үзүүлэлтүүд байж болох юм. үүнд:
    1. хичээлээ цагтаа ордог эсэх
    2. хичээлийн дүнг цагт нь гаргадаг эсэх
    3. хичээлийн цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг эсэх /хичээл дундуур гарч явдаг уу, утсаар ярьдаг уу, өөр ажил хичээл дундуур хийдэг үү/
    4. оюутнуудтай уулзах цаг гаргадаг эсэх /хичээлийн бус цагаар оюутанд судалж буй зүйлтэй холбоотой зөвлөгөө, тайлбар өгдөг эсэх/
    5. хичээлээс гадуур олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хуралд оролцдог эсэх /хуулийн салбарт бол хуулийн төсөл боловсруулах ажил, судалгааны ажилд сайн багш нар оролцдог/
    6. судалж буй сэдвээрээ бүтээл туурвидаг эсэх /сурах бичиг,ном, нийтлэл, өгүүлэл, бүтээл хийдэг үү гэх мэт/
    7. хичээлээ заахдаа онол, практик, бусад улс орны жишээг татан хослуулж заадаг эсэх
    8. оюутнуудад шударга ханддаг эсэх
    9. тухайн багшийн удирдлаган дор оюутнууд тэмцээн уралдаан, тэтгэлэгийн хөтөлбөрт орж амжилт гаргаж байсан эсэх
    10. Амжилт, шагнал, гэрчилгээ, урамшуулалтай эсэх

    • GK

      Маш их баярлалаа. Таны санал үнэхээр зүйтэй олон зүйлийг багтаасан байна. Мэдээжээр олон улсын хэмжээнд багшийг үнэлдэг олон төрлийн үзүүлэлтүүд байдаг. Гэхдээ Монгол хүмүүсийн онцлог, сургалтын системийн төлөв байдал зэрэг зүйлээс хамаараад бид бас өөрсдийн гэсэн хэмжүүрийг бий болгон дотроо эхлээд үнэлгээ хийдэг байх нь зүйтэй гэж бодоод байгаа юм.
      Таны саналуудыг олон улсын жишиг тааруулан ангилбал:
      1. Сургалтын цагийн бүтээмж
      2. Суралцагсадын үнэлгээ
      3. Суралцагсадтай харьцах ёс суртахуун, үлгэр дуурайлал
      4. Судалгааны ажил эрхлэлт, эрдмийн бүтээл туурвил, оюутанд үзүүлдэг дэмжлэг
      5. Сургалтын материал, хэрэглэгдэхүүн бэлтгэх байдал
      6. Хичээлийг явуулах аргачлал, шинэлэг техник технологийн ашиглалт
      7. Хичээлээс гадуурх нийгмийн идэвхи
      зэрэг байж болох юм.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>