Итгэлээ яаж эргүүлж олж авах вэ?

Нэгэн зочин 3-н жилийн өмнө бичсэн бодролд маань сэтгэгдэл үлдээжээ. Тэр бодролд Итгэлийн тухай өгүүлсэн байсан юм. (http://uranchimeg.com/Education/?p=358) Зочинг маань хайртай хүн нь гомдоосон бололтой. Тэгээд сэтгэл санаагаар унасан тэр нэгэн хэрхэн цаашид амьдрах талаар, яаж итгэлээ эргүүлэн олж авах талаар туршлага байвал бичээчээ гэжээ…
Хүн бол сэтгэлийн амьтан. Энэнд би улам бүр итгэж байгаа. Сэтгэл санааны төлөв байдлаас тухайн хүний эрүүл мэнд, гадаад төрх, ажлын амжилт гээд л олон зүйл шууд хамаардаг. Ажиглаад байхад яс үндэс, гарал үүсэл хамаагүй бүх хүмүүст энэ зүйл ижил юм шиг санагдаад байгаа. Ийм ч учраас ард түмэнд маань сэтгэлийн Тэнхээ, сэтгэлийн Хаттай байх талаар үр хүүхэддээ их сургадаг байсан бололтой.
Итгэл даахгүй хүнтэй нөхөрлөөд итгэл сэтгэлээрээ наадуулах маш хэцүү. Тэр тусмаа энэ хайртай холбоотой бол бүүр хэцүү. Хайртай хүндээ хүн их хатуу байдаг. Өөр танихгүй хүнд болд тэгтлээ гомдоод байдаггүй уучлаад байдаг хирнээ хайртай хүндээ бид дэндүү хатуу байдаг санагддаг. Иймд би хайрттайгаа асуудал үүсвэл аль болох за энэ хүнийг би л уучлахгүй бол хэн уучлах билээ дээ, гэж их боддог. Хэрэв өөр хэн нэгэн намайг ингэсэн бол би уучилж байгаа шүү дээ. Тэгэхээр ханиа, хайртаа бол бүүр хамгийн түрүүнд уучлах хэрэгтэй л гэж боддог доо.
Гэхдээ таны байдлыг би сайн мэдэхгүй учир шууд л уучил, ойлго гэж хэлж чадахгүй нь мэдээж.
Бодлоо л танд хүргэе.
1. Юуны өмнө хорвоо өнөөдрөөр дуусахгүй гэдгийг өөртөө сайн ойлгуулаарай. Бараан бүүдгэр, одоо л үхчихмээр өдрүүд олон ч энэ амьдрал дуусах цаг хүртэлээ танаас хамаарахгүйгээр үргэлжлэх л болно. Иймд та маргааш гэж өдөр бий. Маргааш нар мандана гэдэгт итгээрэй.
2. Хэн нэгэн итгэлийг чинь алдлаа гээд бусад бүх хүмүүст итгэхээ байчихаж болохгүй гэдгийг санаарай. Айлын нэг хүүхэд буруу юм хийхэд бусад бүх хүүхдийг ижил шийтгэж болохгүй биз дээ. Тэгэхээр та тэр гомдсон сэтгэлээ тэр гомдоосон хүн дээрээ л төвлөрүүлж бусад хүмүүст бурууг тохохгүй байхыг хичээгээрэй.
3. Итгэлээ өөртөө сэргээх гол арга бол тэр буруутанг мартах юм. Бас тийм алхам хийх боломжийг олгосон, өөрийгөө гомдоох үүдийг нээж өгсөн тэр хүнд итгэлээ өгсөн өөртэйгээ тооцоо хий, өөртөө хатуу бай. Сайн бод. Яагаад тэгтлээ итгэсэн бэ? гэж. Тэгээд яагаад итгэл даагаагүй вэ? гэж. Магадгүй Та буруу хүнд итгэл сэтгэлээ өгсөн байх. Муу хүмүүс засардаггүй гэж би ойлгоод байгаа. Тэр хүмүүс биднийг гомдоож байна гэдгээ ч мэдэрдэггүй бололтой юм билээ. Иймд тийм тэнэг муу хүмүүст итгэсэн өөрийнхөө алдааг өөрөө л засах хэрэгтэй.
4. Итгэлээ эргүүлж сэргээх өөр нэг сайхан арга бол ямагт өөрт чинь урам өгч байдаг сайхан хүмүүстэйгээ илүү олон уулзах. Дуртай юмаа хийх. Өөрийгөө урамшуулах. Та л өөрөө өөрийгөө сэргээж чадна. Тэрнээс биш гомдоосон хүн чинь эргэж ирээд сэтгэлийг чинь засахыг хүлээвэл буруу л болох байх. Хэнийг гомдоосонг нь хартал өөдрөг сайхан явах хэрэгтэй. Хорвоо уудам шүү дээ.

Төгсгөлд нь тэмдэглэхэд хамгийн зөв зүйл бол буруутанг уучлах. Уучлах сэтгэлийг өөртөө хадгалж сурваас бүх зүйл хялбар санагддаг. Мэдээж тэр занг чинь ашиглах хүн бас гарах л байх. Гэхдээ нэг итгэл алдаж хуурсан хүнийг дахин тэгэж өөрийгөө гомдоох боломжийг л олгохгүй байх хэрэгтэй. Тэгээд бусад нь болно доо.

2 comments to Итгэлээ яаж эргүүлж олж авах вэ?

  • Lkhagva-Ochir

    Bagshiin bichseniig unshaad uuriinhuu setgegdliig bichmeer sanagdlaa. Heden jiliin umnu nadad bas hairtai holbootoi asuudal tulgarch baisan. Heden jil uyerhesen huneesee salah tiimch amarhan baigaagui l dee. Yostoi neg uilmaarch yum shig duulmaarch yum shig, Undur baishingaas usermeerch yum shig, zam deer garaad hevtchihmeerch yum shig l sanagddag baisan. Ter uyed bagsh neg ugiig helj baisiin. “Huuchin tsunkhendee huvtssaa chiheed bas uureed bi garlaa. Hajuugiin muhlagaas tamhi avlaa gunigaa uleelee.” gej helsen. Umnu ni ene ugiig meddeg baisan bolovch bagshaasaa sonsson bolhoorch ter yumuu. Garch tamhi avch tataad l za bolii, zugeer l bodhoo bolichii gej uurtuu heleed l martsandaa.

    • SGK

      Энийг уншсан хүн багш нь тамхи татахыг зөвлөсөн гээд ойлгочих вий дээ… ккк Миний гол санаа бол аливаа уйтгар гуниг, зовлон бэрхшээл цагийн эрхээр утаа мэт замхардаг гэдгийг л хэлэх гэсэн юм шүү. Хүний хорвоод олон зүйл бидний зам дээр таарч байдаг. Хүн гээч амьтан сайн сайхан зүйлээ маш хурдан мартаж, дасан тоохоо больж харин хамгийн хэцүү бэрх, уй гашуу, гомдол харууслаа их удаан цээжиндээ тээж тархиндаа хадгалдаг санагдаад байгаа. Иймээс хэцүү бэрх мэт цаг ирвээс сайн сайхан цагаа бас эргэн дурсаж хорвоогийн алаг өдрүүд ээлжилдэгээрээ ээлжилнэ гэж санаж байх нь онох болов уу.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>