Боловсролын үнэлгээний онол, хэрэглээ нь эртнээс хөгжиж ирсэн бөгөөд энэ талаар хийсэн олон судлаач, эрдэмтэн нарын бүтээлүүд байдагийн заримаас өөрийн судалгааны ажлын хүрээнд олж уншсанаасаа та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Изриалын Tel-Aviv Их сургуулийн Профессор Dr. David Nevo 1983 онд тухайн цаг хугацаа ба түүнээс өмнөх материалууд дээр судалгаа хийн бүтээл хэвлүүлжээ.
David Nevo цуглуулсан материалуудаа арван үндсэн бүлгээр ялган ангилсан. Үүнд:
1. Үнэлгээний тухай тодорхойлолтууд
2. Үнэлгээний үүрэг зориулалт
3. Үнэлгээний обьектууд
4. Тооцоологдох ёстой хувьсагчууд
5. Үнэлгээний үзүүлэлтүүд
6. Үйлчлүүлэх ёстой бүлгүүд
7. Үнэлгээний үйл ажиллагаа
8. Үнэлгээнд ашиглах аргачлал
9. Үнэлгээний мэргэжилтэнгүүдийн онцлог шинжүүд
10. Үнэлгээний ач холбогдол, давуу талуудыг илэрхийлэх стандартууд
Үнэлгээний онол нь дэлхийн 2-р дайны дараагаар эрчимтэйгээр хөгжиж иржээ. Жишээлбэл,
Guba ба Lincoln нар 1981 онд; House 1980 онд; Pop-ham 1975 онд; Stake 1976 онд; Stufflebeam
ба Webster нар 1980; Worthen ба Sanders нар 1973 онд тухайн цаг үеийг хүртлэх үнэлгээний материалууда дээр өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлтүүдийг хийж бүтээлээ хэвлүүлж байжээ. Энэ бүх бүтээлүүдэд үнэлгээний онолыг ижил төстэй болоод ялгаатай талуудаар нь ангилан үзсэн байх нь олонтаа. Давид өөрийн бүтээлдээ мөн энэ аргачлалын дагуу үнэлгээний загваруудыг тодорхой чиг хандлагуудад хуваан үзсэн бөгөөд ингэхдээ өмнөх бүтээлүүдэд орхигдсон байсан зарим нэг ерөнхий чиглэлүүдийг ил тод гарган харуулах, тухайн үнэлгээний загвар нь боловсролын үнэлгээний ерөнхий чиг хандлагын ямар хэсэгтэй таарч тохирч байгаа ч ямар хэсгээс ялгаатай онцлогтой байгааг илэрхийлэн гаргахыг хичээсэн байдаг.
Дүгнэлтэндээ тэрээр ийм эрчтэй хөгжил, олон өөр чиг хандлага нь үнэлгээний үйлчилгээг авч байгаа хэрэглэгчид болоод үнэлгээ хийдэг мэргэжилтэн байгууллагуудад олон аргачлалуудаас сонгон авч хэрэглэх өргөн боломж олгож байдгыг онцлог тэмдэглэсэн. Давид үнэлгээний олон аргачлал чиг хандлагуудыг харьцуулан үзэх, дүгнэн шинжлэхдээ арван тодорхой асуултаад гарган түүнийхээ хүрээнд судлан үзсэн байдаг. Тэрээр өөрийнхөө бүтээлд тэдгээр арван асуултанд дээр тулгуурлан үнэлгээний чиглэлийн бүтээлүүдийг судлан үзсэн. Түүний өгүүлснээр бол үнэлгээний талун судлаач эрдэмтэн нар ийнхүү судалгааны судлагдсан байдлын талаарх судалгаа буюу өмнөх бүтээлүүдийг нэгтгэн дүгнэж өөр өөрсдийн санал бодлоо гарган бичиж байх нь боловсролын үнэлгээний чиглэлээр ажиллаж байгаа, боловсролын үнэлгээ хийдэг судлаач, эрдэмтэн, хувь хүн, байгууллагуудад өндөр ач холбогдолтой хэмээн үзсэн байдаг. Түүний хэлснээр ийнхүү боловсролын үнэлгээний талаарх бүтээлүүдийг гаргаж байгаа судлаач нар энгийн ангилан ялгах биш тухайн загвар чиг хандлагуудын үнэлгээний талаарх ерөнхий зорилго чиг хандлагатай зохицохгүй байгаа шинжүүд эсвэл онцгой талуудыг түлхүү тусгах нь зүйтэй хэмээн тэмдэглэсэн байдаг.
Эх материал: (The Conceptualization of Educational Evaluation: An Analytical Review of the Literature, Review of Educational Research, Spring 1983, Vol.53, No. 1, pp. 117-128. (http://rer.sagepub.com/content/53/1/117.full.pdf))
Recent Comments