Үнэлгээний талаарх тодорхойлолтууд

Үнэлгээг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?
Үнэлгээтэй холбоотой олон бүтээлүүдэд үнэлгээг олон талаас нь тодорхойлсон байдаг. Ralph Tyler-н тодорхойлолтыг илүү их өргөн тархсан тодорхойлолт хэмээн үзэж болно. Тэрээр, “Тухайн үед хэрэгжүүлж байгаа боловсролын обьектыг хэрхэн өргөжүүлэхийг тодорхойлж өгөх үйл ажиллагааг үнэлгээ гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг (Tyler, 1950, p. 69). Cronbach (1963), Stufflebeam (Stufflebeam ба бусад, 1971), ба Alkin (1969) зэрэг судлаач нар үнэлгээг шийдвэр гаргагч нартай холбон тодорхойлсон олон тодорхойлолтууд гаргасан байдаг бөгөөд үүнийг үнэлгээний чиглэлээр судалгаа хийдэг олон судлаач нар хүлээн зөвшөөрдөг. Орчин үеийн техник шинжлэх ухааны ололт амжилтын дүнд дээрх тодорхойлолтууд өргөжин баяжиж Eisner, 1979; Glass, 1969; House, 1980; Scriven, 1967; Stuffle¬beam, 1974 зэрэг судлаач нар үнэлгээний тодорхойлолтонд ач холбогдол, давуу тал (merit or worth) гэсэн түлхүүр үгүүдийг оруулсан бол Guba ба Lincoln, 1981; Stake, 1967 зэрэг судлаач нар тодорхойлолт, үнэлэмж (description and judgment) гэсэн түлхүүр үгүүдийг нэмэн оруулсан. 12 байгууллагын 17-н судлаач нар хамтран үнэлгээний талаарх өөрсдийн тодорхойлолтыг гаргасан. Тэд “үнэлгээ гэдэг нь ямар нэгэн обьектын ач холбогдол болоод давуу талуудыг эмх цэгцтэйгээр судлан шинжилж тогтоох юм” хэмээн бичсэн байдаг (Joint Committee, 1981, p. 12). Онцлох нэгэн тодорхойлолт бол Стэнфордын Үнэлгээний Холбооноос (Stanford Evaluation Consortium) гаргасан тодорхойлолт бөгөөд “ижил зорилго чиглэлтэй хөтөлбөрүүдийг хөгжүүлж сайжруулахад дэм болох үндсэн зорилготойгоор сургалтын хөтөлбөрүүдийг тогтмол системтэйгээр шалгах үйл ажиллагааг үнэлгээ гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг (Cronbach et al., 1980, p. 14). Cronbach ба түүний нийгэмлэг үнэлгээний талаарх тодорхойлолтуудад байдаг шинжээчидийн дүгнэлт дээр тулгуурласан үнэлгээний аргыг эрс няцаасан бөгөөд тэд боловсролын үнэн үнэлгээг тухайн сургалтанд хамрагдсан СУРАЛЦАГСАДААР дүгнүүлэх ёстой хэмээн үздэг байна. Тэдний үзэл бодлоор бол сургалт сайн муу болсонг шинжээч нар сагсан бөмбөгийн талбай дээр хэнийх нь зөв бурууг шүүдэг шүүгч шиг үнэлж болохгүй хэмээн үзсэн юм (Cronbach et al., 1980, p. 11).

Эх сурвалж: David Nevo “REVIEW OF EDUCATIONAL RESEARCH”

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>