Scriven (1967) анх удаа “явцын үнэлгээ” (formative evaluation) ба “эцсийн үнэлгээ” (summative evaluation) хоорондын ялгааны тухай саналаа гарган бичсэн юм. Тэрээр хоёр үндсэн үүрэг зориулалт дээр тулгуурлан ийм дүгнэлт санаанд хүрчээ. Гэхдээ түүнээс өмнө бусад судлаач нар ч энэ хоёр төрлийн үнэлгээний ялгаатай талууд болоод ач холбогдолын талаар ярилцаж хэлэлцэж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Хожим Stufflebeam (1972) эдгээр хоёр төрлийн үнэлгээний ялгааг, эхнийх нь шийдвэр гаргахад чиглэгдсэн үнэлгээ, хоёр дахь нь илүү тайлан үр дүнг тогтоох үнэлгээ хэмээн ялган тэмдэглэсэн байдаг. Явцыг үнэлгээ нь тухайн цаг хугацаанд хэрэгжиж байгаа үйл ажиллагааг үнэлж, хэрхэн сайжруулах, юун дээр анхаарах зэргийг илрүүлэхэд чиглэсэн байдаг. Харин эцсийн үнэлгээ нь тайлан, үр дүн, гэрчилгээ олголт зэрэг чиглэгдсэн зориулалттайгаар хийгддэг.
Дээрх хоёр үүрэг зориулалтаас гадна үнэлгээ нь сэтгэл судалал, нийгэм улс төрийн чиг хандлагатайгаар хийгдэж болно. Энэ талаар Cronbach ба бусад, 1980; House, 1974; Patton, 1978 зэрэг судлаач нар өөрсдийн бүтээлд дурдсан байдаг. Үнэлгээний онолын ерөнхий санаа бол анх хоёр дахь үүрэг зориулалттайгаар хэрэгжиж байсан. Өөрөөр хэлбэл, аливаа үйл ажиллагааны үр дүн, амжилтыг дүгнэх, цэгнэх зорилготойгоор үнэлгээ хийдэг байсан бол хожмоо нийгэм, улс төрийн хөгжлийн дүнд энэ ззрэг зориулалт дээр нэмэгдэн эхний зорилт гарч ирсэн түүхтэй. Нийгмийн хүлээж сонирхож байгаа энэ хэрэглээний зорилтыг судлаач нар орхигдуулах ёсгүй юм.
Үүнээс гадна өөр бусад үүрэг зориулалтаар үнэлгээ ашиглах нь бий. Жишээлбэл, орон нутгийн удирдлагуудын даалгавар зорилтоор үнэлгээ хийж болно (Dornbusch & Scott, 1975). Ийм чиглэлээр үнэлгээг ашиглах нь ховор ч ашигладаг тохиолдол бий. Энэ үүрэг зориулалтыг “удирдлагын” үүрэгтэйгээр ашиглах хэмээн үздэг.
Дүгнэн бичихэд: Үнэлгээ нь олон үүрэг зориулалтаар ашиглагдаж болно. Үүнд: (a) идэвхитэй байгаа үйл ажиллагааг хөгжүүлэх, сайжруулах зориулалтаар, (б) сонголт хийх, гэрчилгээ олгох, тайланг шалгах зориулалтаар, (в) сэтгэл судлал, нйигэм улс төрийн зорилгоор, төгсгөлд нь (г) удирдлага зохион байгуулалтын зориулалттай байж болно.
Сайхан өгүүлэл байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй сонсох юм сан.
Таны судалгааны ажилд амжилт хүсье.
Блогоор маань зочилж байгаад бас сэтгэгдэлээ үлдээж байгаад баярлалаа. Ажил маань бага багаар ахиж байгаа.