Судалгааны өгүүлэл, эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл эсвэл номны эхэнд ХУРААНГУЙ бичих шаардлага гардаг. Хураангуйг ингэж бич гэсэн тогтсон стандарт байдаггүй ч нэр хүндтэй хэвлэлийн газрууд, их дээд сургуулиуд хураангуйг бичихэд зориулсан зөвлөмжүүдийг гаргасан байдаг.
Зарим нэгэн сургууль болон хэвлэлийн газрын Хураангуй бичих зөвлөмжүүдээс танилцуулъя.
1. Хойд Каролинийн Их Сургууль
Эх сурвалж: http://writingcenter.unc.edu/handouts/abstracts/
Хураангуй гэж юу вэ?
Томоохон ажлыг тайлбарласан товч бичиглэлийг хураангуй хэмээн нэрлэнэ. Ямар ажлын талаар бичиж байгаагаас хамааран хураангуйн дотоод бүтэц ялгаатай байж болно. Шинжлэх ухааны ажлын хураангуй нь тухайн ажлын зорилго, хамрах хүрээ, агуулга болон үр дүнг багтаасан байдаг бол төслийн ажлын хураангуй нь тухайн ажлын үндсэн суурь болон төгсгөлийн үр дүнг агуулсан байна. Хураангуй нь санал өгч байгаа тодорхойлолт биш учраас ямар нэгэн үнэлгээг оруулахгүй байх нь зүйтэй. Хураангуйд үгсийг оновчтой сонгон бичсэнээр тайлбарлаж байгаа том ажлын талаарх ойлголтыг уншигчдад зөв хүргэх том гүүр болдог.
Ямар зориулалттайгаар хураангуйг бичдэг вэ?
Сонголт болоод эрэмбэлэлтэнд зориулан хураангуйг бичдэг. Ихэнх уншигчид хураангуйг уншиж байж цаг зав гарган том хэмжээний материал унших эсэхээ шийддэг. Орчин үеийн цахим сангуудад хайлтын гол элемент болгон хураангуйг байршуулдаг. Агуулга сайтай, оновчтой товч бичигдсэн хураангуй нь эх материалыг түгээх гол түлхүүр болдог.
Хурааунгуйн төрлүүд
Хураангуйг: тайлбарл ба агуулга хураангуй хэмээн хоёр хуваан үзэж болно.
Илтгэл бичих чадвараа сайжруулах хэрэгтэй байна.