Хүн биш юм бол би ХЭН бэ?

Хүн биш гэнэ дээ БИ… Блогийн Уншигч минь болгоомжтой л байгаарай… Хүн биш бичээд байгаа юм байна шүү… Бодолтой л байгаарай…
Зугаатай ч хорвоо юмаа даа. Нүүрэн дээр минь тэврээд үнэсэхээ шахдаг хамт ажилладаг багш бүсгүйчүүл минь хоорондоо ингэж ярьдаг гэнэ дээ. 🙂
Хүн болгон чичилж байхад нь дэргэд нь байлаа нэгнийх нь. Хөтөлж явсаар бакалавр болгож байлаа. Хамтдаа олон удаа наадаж наргиж ч явсан. Олон ажлын ч ард гарч байсан хамтдаа. Шинэхэн багш болж байхад нь журнал хөтлөхийг зааж, өөрийн лекцээ өгч байлаа нөгөөд нь. Багш шавь явлаа түүнтэй. Бас нэгтэй нь ажлаас өөрөөр холбогдож байгаагүй ч Хүн бишээрээ дуудуулах ямар ч үйлдэл хийгээгүй санагдаад байдаг…
Бид тэгэж ярьдаг гэж хэлсэнд нь мөн л боломжоороо дэм болж байлаа. Хөгжингүй оронд хөл тавьж хүссэнээ гүйцээхэд нь нөгөө л Хүн биш чинь тусалсан. Сайхан мэдээг нүүр рүү харж байгаад хэлдэг юм байна.

Их зүйл бодлоо… Сурсан зангаа орхих цаг ирсэн бололтой. Наашаа харсан болгонд тус болох гэж цагаа, сэтгэлээ гарган гүйдэгээ болих хэрэгтэй Хүн биш минь. Угаасаа л хүн биш юм чинь Эрхэм Хүмүүст туслах хэрэггүй. Тэд хүссэнээ авч, санаандаа хүрчихээд таарсандаа муугаар яриад явдаг. Ийм байдал сүүлийн үед арай л олон болоод байгаа хойно одоо Хүн бишээрээ л дуусъя. Ингэж бодлоо…
Зөв үү Хүмүүсээ… Хэлээд өгөөч.
БИ ХЭН БЭ?

3 comments to Хүн биш юм бол би ХЭН бэ?

  • Odonchimeg Lkhagva

    Сайн уу. Урнаа чи сайн уу. Шинэ оны мэнд хүргэе. Оноо сайхан гаргасан биз дээ. Чи минь угаасаа мундаг болохоор бүх зүйл чинь сайн, цаашид ч сайн байх болно гэдэгт найз нь итгэж байгаа. Яагаад ч юм интернэт ухаж, тэтгэлэгт хөтөлбөр үзэж байгаад чиний блог руу орчихлоо. Өөрийн бүх зүйлээ авсаархан бас аятайхан багтаасан хөөрхөн блог хийчихсэн байна. Чамаас сурах юм үнэхээр их байдаг шүү. Чиний ертөнц хэнд ч ойлгомжтой цагаахан байдаг шүү дээ. Яахав, чиний шулуун шударга зан зарим хүмүүсийг эмзэглүүлдэг байж болох юм, түүний нэг нь ч би өөрөө байсан удаатай. Гэхдээ найз нь чамд үргэлж баярлаж, сайн сайхныг ерөөж явдаг юм шүү. Хүмүүс юу гэж ярина хамаагүй өөрийнхөөрөө л байж, хийдгээ л хийж, аз жаргалтай явж бай. Чамайг хүмүүс ярьж байвал чи тэдний анхааралд байгаа нь тэр. Юу гээч, хүн өөрөөсөө илүү, өөрөөс нь мундаг, өөрөөс нь сайн яваа хүнийг л ярьж муулдаг юм. Бүү эмзэглэ дээ, найз минь. Чам шиг хүчирхэг эмэгтэй үүнийг юман чинээ тоохгүй байж чадна. Чамдаа амжилт хүсье.Хүндэтгэсэн Л.Одончимэг

  • Оюунтан

    Багш минь хүнийг хүн гэж биш энэ багш, энэ хэрэгтэй хүн, энэ цэвэрлэгч, энэ хэнд ч хэрэггүй амьтан гэж харж байгаа хүмүүсийн үгэнд эмзэглэх хэрэг юун. Тэд таныг хүн биш гэж хэлж байгаа бол эсвэл өөр юу ч гэж хэлсэн байлаа гэсэн тэр нь таныг биш харин таны ажлын мистэнд хандаж хэлж байгаа юм. Та нэр нөлөөтэй ажил хийж байвал улыг чинь долоогоод л инээд алдаад гүйнэ. Нэр нөлөө чинь буураад ирэхээр нийлж байгаад дарж авья гэж л зүтгэнэ. Тийм байхад тиймэрхүү хүмүүсийн явцгүй, тогтворгүй, итгэлгүй хандлага, харьцаагаар өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдуулах хэрэггүй. Салхи хичнээн салхилж байвч уул бөхийдөггүйг санаарай. Салхи шиг хэрэгтэй гэсэнрүүгээ хэзээ ч хамаагүй хийсэж явдаг хүмүүст итгэх ч хэрэггүй, уурлах ч хэрэггүй харин тэднийг хараад хичнээн өчүүхэн болохыг нь анзаарч суувал зугаатай шүү дээ. Таныг хүндэлж явдаг шавиас нь.

    • SGK

      Баярлалаа. Үнэн сайхан үгсийг чин сэтгэлээсээ бичжээ. Ойлгож аваад тунгааж явнаа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>