Хүний амьдрал хүмүүс хоорондын харилцаан дээр л оршин тогтнож байдаг билээ. Хэнтэй, хэдийд, юуг, хэрхэн, яаж ярихаас бидний амьдралын олон чухал шийдвэрүүд гарч байдаг. Иймээс ч “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэсэн ардын зүйр цэцэн үг яригддаг болов уу…
Өдрөөс өдөрт бидний амьдралд цахим харилцаа улам бүр гүнзгий нэвтэрч байна. Орчин цагийн багачуул бараг хэлд орохоосоо өмнө л цахим хэрэгслэлүүдтэй танил болж, тэдгээрийг насанд хүрсэн хэнбугайгаас дутахгүй ашигладаг болоод байх шиг. Нэгэнт бидний амьдралын нэгэн салшгүй хэсэг болоод байгаа хойно цахим орон зайд өөрийн гэсэн орчинг бий болгоод түүгээрээ бусадтай харилцах нь одоо энгийн үзэгдэл болсон. Цахим хэлбэрээр сургалт явуулах, сургалт авах бол одоо цагийн сурч мэдэхийг хүсч байгаа хүн бүрийн заавал эзэмших нэгэн хэлбэр болоод байна.
Цахим орчин нь хүмүүс хоорондын харилцаа учир энд ч бас тодорхой СОЁЛ байх хэрэгтэй. Амар мэнд зөв сайхан мэдчихдэг хүмүүст хүн болгон л таатай байдаг. Аливаа яриагаа таарсан өнгөөр нь эмх цэгцтэй ярьчихдаг хүмүүст мөн л дуртай байдаг. Тэгвэл цахим орчинд ч гэсэн харилцааны энэ соёл илт харагдаж байдгийг хэлмээр байна.
Анхаарgh зарим зүйлсийг өөрийн бяцхgн туршлага дээр тулгуурлан энд хүргэе гэж бодлоо.
1. Харилцаагаа эхлэх. Цахим хэлбэрээр харилцааг эхлэх олон зам бий. Үүний нэг хэлбэр бол цахим шуудан юм. Цахим шууданг бичихдээ анхаарах ёстой нэг зүйл бол эхний захиа юм. Цахим хаягийг хаанаас хэрхэн олж авсанаас эхний захианы эхлэл ихээхэн хамаарна. Ер нь эхний захианд хаягийг хэрхэн олж авсанаа дурдахад буруутахгүй. Гэхдээ энэ нь ямар нэг байгууллагын хаяг бол үүнийг бичих хэрэггүй. Харин хувь хүний хувьд бол тэр хүнтэй захиа бичихээр тохиролцоогүй л бол энэ тухайгаа эхний захиандаа бичих нь зүйтэй. Улмаар эхний захианы SUBJECT буюу гарчигийг оновчтой өгөх нь чухал. Завгүй, чухал хүнд эхний захиа бичиж байгаа бол гарчиганд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ бол Таны захиаг хүлээж авах хүний эхлээд харах үг учир анхаарал татахуйц, товч тодорхой хэдий ч агуулгаа бас илэрхийлсэн байх нь чухал. Зүгээр л: HI, Greetings, Би байна, Сайн уу, гэх мэтээр бичсэн захиаг шууд нээж унших нь юу л бол… Эхний захиа урт биш байх нь зүйтэй. Манайхны гаргадаг том алдаа мэндчилгээг буруу бичдэг. Сайн уу, эсвэл шууд л Hi гэх мэтээр эхлэх нь тун оновчгүйг тогтоож аваарай. Захиа очих хүний нас, ажил, алба зэрэгт тааруулан: Сайн байна уу? Та, Танд захидал унших энэ өдрийн мэндийг хүргэе, Та амар сайн байна уу? гэх мэтээр эхлэх нь оновчтой. Анхны захиа байх тусмаа агуулгаа оновчтой байх дээр анхаарах нь зүйтэй. Монгол хүмүүсийн гаргадаг бас нэгэн алдаа бол ажлын болон хувийн зүйлээ хольж бичдэгт оршдог. Захиаг аль болох шулуухан бичих нь ажил хэргийг тодорхой болгоход тусалдаг. Хувийн зовлонгоо тоочоод эхлэх аваас таны захиаг дуустал уншихгүй л болов уу… Захианы төгсгөлийн хэсэг бас л чухал. Манайхан захиагаа бараг дуусгадаггүй гэхэд болно. Эхэлсэн шигээ захиа заавал дуусч хаагдсан байх ёстой. Хүндэтгэн ёсолсон, Мэндчилсэн, Таны энэ өдрийн ажилд амжилт хүсэн мэндчилсэн, Хариу захиаг хүлээн хоцорсон, гэх мэтээр захидал дуусч байгааг тодорхой харуулах хэрэгтэй.
Нүүр ном эсвэл бусад төрлийн чатаар харилцаж байгаа бол дээрх хэлбэр арай өөр болох нь тодорхой. Чатаар харилцаж байхад манайхны гаргадаг нэг алдаа бол нөгөө хүний шуурхай хариулахыг шаарддаг явдал байдаг. Мэдээж цахим шууданг бодоход чат илүү хурдан ч нөгөө хүнээ хүндэтгэн тэр хүний хариу бичих хурдыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чатаар харилцаж байхдаа ч гэсэн мэндлэх болон харилцааг хаах үгийг хэрэглэж сурах нь чухал.
2. Нэгэнт эхэлсэн цахим харилцааг үргэлжлүүлэх. Нэгэнт цахим хэлбэрээр харилцдаг бол цаад хүнийхээ бичиж байгаа хэлбэрээс хамааран бичлэгийн хэлбэрээ өөрчилж болно. Гэхдээ л цахим харилцаа нь бодитоос хамаагүй өөр байдлаар хүнд нөлөөлдөгийг бодож үгийн сонголтондоо ямагт анхаарч байх хэрэгтэй. Ялангуяа чатаар харилцаж байх үед өөрийн сэтгэл санааны байдал болоод биеийн байдлаасаа хамаарч үгийн сонголтоо буруу хийх нь их байдгийг анхаарч байх нь чухал. Мөн хэн нэгэн хүнээс болж төрсөн сэтгэгдэлээ өөр хүмүүст нялзаан тулгаж болохгүйг анхаарах хэрэгтэй.
3. Цахим шуудангаар харилцаж байх үед гардаг том дутагдал бол ямар захианд ямар хурдтайгаар хариулах ёстойг болон ямар давтамжтайгаар бичихийг мэдэхгүй байх явдал юм. Ялангуяа гадаадын харилцагч нарт энэ их чухал нөлөөтэйг анхаарвал зохино. Манайхан өөрсдөө л хэрэгтэй бол хүнд захиа бичээд өөр ямар нэгэн хэрэгцээ гарахгүй бол сураггүй алга болдог нь гадаадын харилцагч нартай тогтоосон цахим харилцаагаа сулруулдаг гол хэлбэр юм. Хэрэгцээтэй эсэхээс үл хамаарч шаардлагатай гэсэн харилцагч нартайгаа баяр ёслол, төрсөн өдөр зэргээр нь тогтмол харилцаж холбоогоо таслахгүй байх нь цаашдын үйл ажиллагаанд хэрэгтэй байдгийг анхаарах хэрэгтэй.
4. Нүүр ном. Зөв ашиглаж сурахгүй бол ямар нэгэн компьютерийн тоглоом эсвэл архинаас ч дутахгүй таныг донтуулах аюултай орчин бол Нүүр ном мэтийн цахим нийгмийн сүлжээ юм. Иймд хичнээн цагийг Нүүр номонд зарцуулж байгаагаа хянах нь зүйтэй. Энэ муу зуршил таны үнэт цагийг бараад зогсохгүй таны оюун санааг хордуулах аюултайг санаж аваарай. Нэг хүнтэй холбоо барих гэж ороод нэг мэдэхэд ямар нэгэн хэрэггүй мэдээ уншиж улмаар тэр мэдээнээсээ болж буруу шийдвэр гаргах ч магадлал бий. Мөн цахим орчинд таныг хэн бэ гэдгийг илтгэж байдаг энэ орчинд хэнтэй найз байх, өөрөө ямар үг хэллэгтэй, ямар зүйл нийтлэхээ ч бодож байх нь зүйтэй. Буруу ашиглаваас цахим нийгмийн сүлжээ таны амьдрал, ажилд сөргөөр нөлөөлөх боломжтойг анхаарч аваарай.
Төгсгөлд нь тэмдэглэхэд: Цахим харилцаа шууд харилцаанаас огт дутахгүйгээр хүмүүсийн хоорондын харилцаанд болон аливаа шийдвэрт нөлөөлж байдгийг тогтоож авах юм. Нууц нэрээр хаяг нээчихээд юу дуртайгаа бичиж байна, намайг хэн ч мэдэхгүй гэж бодож байгаа бол маш том андуурал гэдгийг анхааруулмаар байна. Цахим орчны нэг онцгой тал бол хүсэх л юм бол ямар нэгэн бичлэгийг хаанаас ямар хаягаар хэзээ бичсэнийг тогтоох хялбархан гэдгийг санаж байх юм. Бүдүүлэг үг хэллэг цахим орчинд хэрэглэх нь орчин цагт хамгийн арчаагүй үйлдэл гэдгийг мэдэж авбал зохино.
Зөв ашиглаж чадах аваас орон зай цаг хугацаанаас хамааралгүйгээр өөрийн бизнес үйл ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ижил хүсэл сонирхолтой хүмүүсээ олж авч хүчээ нэгтгэх зэрэг олон давуу талыг танд ЦАХИМ ХАРИЛЦАА авчрах болно.
Хязгааргүй цахим орон зайд өөрийн мөрөө үлдээж амжилттай байхыг хүсэн ерөөе.
Баярлалаа
Баярлалаа
Энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрэгтэй мэдээлэл агуулсан сургалт явуулсанд баярлалаа. Багшдаа болон бусад суралцагч багш нартаа амжилт хүсье.
САЙН БАЙНАУУ ТАНД ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ! ЭНЭ МАШ ЧУХАЛ СЭДЭВ САНАГДЛАА. БИДНИЙ МЭДДЭГ ЮМ ШИГ БОЛОВЧ МЭДДЭГГҮЙ ЗҮЙЛС ИХ БАЙЛАА. БАЯРЛАЛАА.
сайн байна уу.
Сайн байна уу?
Мэдээлэү уншлаа
баярлалаа.
баярлалаа
Сайн байна уу?Сайхан зөвлөгөө байна.Баярлалаа
Сайн байна уу? багшаа. Маш хэрэгтэй мэдээлэл олж авлаа. Танд баярлалаа.
Баярлалаа маш сайхан мэдээлэл байнав
Сайн байна уу? Таньд энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Маш сайхан мэдээлэл байна баярлалаа.
Баярлалаа сайхан мэдээлэл байна.
Цахим харилцааны тухай нээлттэй сургалт болно шүү. https://www.facebook.com/ADMW2011/videos/433953344478579 энэ хаягаар орж нэмэлт мэдээлэл аваарай.
Сайн байна уу багшаа. танд энэ өдрийн мэндийг хүргэе. маш гоё зөвлөгөө тусгаж авахаар мэдээлэл байна
2-р сарын 27-д Цахим Харилцааны тухай нээлттэй сургалт болно. https://www.facebook.com/ADMW2011/videos/433953344478579 энэ линкээр ороод шалгаарай.
Сайн байна уу багшаа. Надад зориулж бичсэн юм шиг их тусгаж авахаар мэдээлэл байна. Энэ зөвлөгөөг анхаарч хэрэгжүүлж явнаа. Таны блоктой байнга цуг байдаг шүү. Хэрэгтэй мэдээлэл оруулж байдагт баярлалаа.
Амар сайн байна уу? Юу гэж чамд цохож бичих вэ… Тэгээгүй шүү. ккк Бодож байгаад л хүнд хэрэг болж магад гээд бичсэн юм. Цахим харилцаан дээр үндэслээд олон чухал харилцаанууд тэр тусмаа мөнгөний асуудал шийдэгдэж байна. Тиймээс залуу хүмүүс санаа аваг гэж бодсон юмаа. Эзэддээ хүрч байгаа хойно болжээ.