Үнэлгээ нь судалгааны бусад салбаруудтай харьцуулахад харьцангуй шинэлэг чиглэл юм. Нийгмийн шинжлэх ухааны хэрэглээний олон салбарууд дээр үнэлгээний тухай өргөн яригдах болсноор үнэлгээний процесс нь судалгааны нэгэн тогтсон чиглэл болж одоо өргөнөөр судлагдаж байна.
Эхэндээ зөвхөн дадлага дээр суурилсан байдалтай хийгддэг байсан үнэлгээ сүүлдээ баталгаан дээр суурилсан онолын чиглэлтэй болон хөгжиж иржээ.
Shadish, Cook, & Leviton (1991) нарын тодорхойлсноор үнэлгээний онол нь нийгмийн хөтөлбөрийн ач холбогдолыг үнэлэхэд ашиглах аргалалыг тодорхойлж өгч байдаг. Үнэлгээний ийм онол нь таван үндсэн хэсгээс бүрддэг: дадлага, хэрэглээ, мэдлэг, ач холбогдол ба нийгмийн хөтөлбөр.
Үнэлгээг хийж байгаа хүмүүс юуны өмнө зорилго дээрээ төвлөрөх ёстой. Үнэлгээний зорилгоос хамаарч үнэлгээний ямар онол ашиглах нь тодорхой болж ирдэг. Онолоо сонгосны дараагаар үнэлгээний асуулга руу орж болно. Үнэлгээ хийж байгаа хүмүүс ихэвчлэн техникийн асуудлууд дээр хэт анхаараад үнэлгээ хийх үндсэн зорилгоо 2-т тавьдаг. Үнэлгээг онолын үндэслэлтэй хийх нь үнэлгээний процессийн баталгаа болж өгдөг.
Ашигласан материал:
Shadish, W. R. Jr., Cook, T. D., & Leviton, L. C. (1991). Chapter 2: Good theory for social program evaluation. Foundations of Program Evaluation: Theories of Practice (pp. 36-67). Newbury Park, CA: Sage.
Recent Comments