Michael Quinn Patton өөрийн докторын судалгааны бүтээлдээ хэрэглээг гол болгосон үнэлгээний онолыг
Utilization-Focused Evaluation (UFE) боловсруулжээ. Үнэлгээ нь ач холбогдол болон тухайн цаг үеийн хэрэглээгээрээ хэмжигдэх ёстой хэмээн Паттон тодорхойлсон байдаг (Patton, 2013). Үнэлгээний үр дүнг ямар нэгэн шийдвэр гаргахад хэрэгсэл болгон ашиглах бол энэ онолын загвараар үнэлгээг хийнэ. Ийм төрлийн үнэлгээнд шийдвэр гүйцэтгэгч гол үүрэгтэй оролцоно. Үнэлгээний үр дүнг хэрхэн, юунд ашиглах, үнэлгээг хийхэд хамгийн ихээр нөлөөлөх шийдвэр гаргагчийг илрүүлэн хамтрах нь энэ төрлийн үнэлгээний онолын гол онцлог байдаг.
UFE онолыг ямар нэгэн хөтөлбөрийг хэрэглэгчийн сэтгэл зүйн онцлогт тулгуурлан сайжруулахад ашиглана. Өөрөөр хэлбэл ийм төрлийн үнэлгээнд хэрэглэгчийн оролцоо чухал юм. Үнэлгээнд хэрэглэгчидийг хамруулахад тэднийг үнэлгээний нэгэн хэсэг гэдгийг ойлгуулж, хэрэглэгчийн үүрэг хариуцлагийг нь тайлбарлаж өгвөл зохино. Ингэсэн тохиолдолд хэрэглэгчид үнэлгээнд санаачлагатай оролцдог. Паттон UFE аргаар үнэлгээг хийх 17-н алхамыг тодорхойлсон байдаг.
Ашигласан материал:
Patton, M.Q. (2013). Utilization-Focused Evaluation (U-FE) Checklist. Western Michigan University Checklists.
Das ist wieder nur ein Test.