Ач холбогдолыг чухалчилсан үнэлгээний онол

Jennifer Greene өөрийн докторын бүтээлдээ Values Engaged Evaluation (VEE) буюу ач холбогдолыг чухалчилсан үнэлгээний онолыг боловсруулсан. Үнэлгээнд оролцогч талуудын ач холбогдолыг тодруулсан гаргаснаараа, үнэлгээний агуулгыг чухалчилснаараа энэ онол илүү ардчилсан онолд тооцогддог. Нийгмийн хөтөлбөрүүдийн агуулгыг ойлгоход дэм болох зориулалттай VEE онол нь үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа нийгмийн бүлэгт чиглэгдсэнээрээ онцлогтой (Greene, 2011).

Үнэлгээний мэргэжилтэнгүүд үнэлгээг хийхдээ сонирхогч бүх талуудын ашиг сонирхолыг жигд тооцон үзэх ёстой байдгаас энэ аргачлалыг ардчилсан хэмээн тодорхойлдог. Грийн сонирхогч талуудыг оролцуулах гурван үндсэн баримтыг тодорхойлсон байдаг:

  1. прагматик (хэрэглэх боломж нэмэгдэнэ)
  2. тэгш эрхтэй (оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлнэ)
  3. зөвлөлдөх (оролцогч бүх талуудын ашиг сонирхолыг тооцон үзнэ)

Энэ онолоор үнэлгээг хийхэд үнэлгээний мэргэжилтэн чухал үүрэгтэй. Учир нь мэргэжилтэн үнэлэх хөтөлбөрийн ач холбогдол, эрэлт хэрэгцээ, агуулгыг хэрхэн ойлгосноос үнэлгээ хийх аргачлал бүрэн хамаардаг. Хөтөлбөрийн гү агуулгатай холбоотой асуултууд үнэлгээнд их багтдаг учир хөтөлбөрийн үр дүнг дүгнэх төгсгөлийн үнэлгээнд биш харин хөтөлбөрийн явцыг үнэлэх дундын үнэлгээнд VEE онол илүү тохиромжтой.

Ашигласан материал:

Greene, J.C., Boyce, A.S, & Ahn, J. (2011). Value-Engaged, Educative Evaluation Guidebook. University of Illinois, Urbana-Champaign.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>