Онолд тулгуурласан үнэлгээ

Huey Chen нь онолд тулгуурласан үнэлгээний суурийг тавьсан судлаач юм. Хөтөлбөрийн үр дүнд бий болж байгаа өөрчлөлт, тийм өөрчлөлтийг бий болгох болсон учир шалтгаан, механизмын буюу өөрчлөлтийн онол дээр тулгуурлан энэхүү аргачлалыг хөгжүүлжээ. Чений тодорхойлсноор хөтөлбөр нь: оролт, гаралт, үр дүн ба үр нөлөө гэсэн хэсгүүдээс бүрдэх нээлттэй систем юм. Үнэлгээний мэргэжилтэн сонирхогч талуудад хөтөлбөрийн цаана байгаа логик, урьдчилсан нөхцөл ба таамаглалыг ойлгуулахаас эхлэнэ гэж Чен тодорхойлжээ. Логик загварыг үйл ажиллагаа болоод үр дүн хоорондын уялдаа холбоог тодруулан харуулахад ашиглаж болно хэмээн тэр тодорхойлжээ.

Хөтөлбөрт ашиглаж болох хэд хэдэн онолын загварыг тэрээр боловсруулан санал болгожээ. Үйл ажиллагаан загвар: ажилтангуудыг зохицуулах төлөвлөгөө, түүхий эдийг хүлээн авах болоод түгээх төлөвлөгөө болон өөрчлөлтийн загвар: ямар нэгэн учир шалтгаанаар өөрчлөлт хийж болох шалтгаануудын жагсаалт г.м. Энэ аргачлалын үед үнэлгээний мэргэжилтэнгүүд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нартай хамтран ажиллабал явцын үнэлгээ сайн болох бөгөөд хөтөлбөрийн цаашдын сайжруулалтанд эерэгээр нөлөөлнө гэжээ.

Ашигласан материал:

Chen, H.T. (2015). Practical program evaluation: Theory-Driven Evaluation and the Integrated Evaluation Perspective. Thousand Oaks, CA: Sage.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>