SURE загвар: Удиртгал (2)

үргэлжлэл

Цахим сургалтын орон зай улам бүр цар хүрээгээ тэлж, энэ орон зайн хэрэглэгчид болоод нийлүүлэгчидийн тоо тогтмол өсч байна. Энэ өсөлт нь цаашдаа ч тогтвортой байж хадгалагдах магадлал өндөр байна. Иймээс цахим сургалтын стандартад таарсан, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, цахим хичээлийн агуулга, удирдлага зохион байгуулалтын чанарыг үнэлэх энэ хэлбэрийн сургалтанд тохирсон үнэлгээний шинэ загварын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Боловсролын, хөтөлбөрийн үнэлгээ нь олон жилийн өмнөөс судлагдаж ирсэн боловч цахим сургалтын үнэлгээ нь тийм ч өргөн судлагдаагүй байна. Цахим сургалт нь өөрөө технологийн дэвшил дээр суурилан хөгжсөн боловсролын цоо шинэ хэлбэр, чиг хандлага учраас цахим сургалтанд тохирсон үнэлгээний загварууд шинээр боловсруулагдан туршигдаж, стандарт болоход хугацаа орох нь тодорхой юм. Компьютерийн техник, хөдөлгөөнт цахим хэрэгслэлүүдийн технологи, хэрэглээ тогтмол өсч, интернэтийн хурд нэмэгдэж, хүртээмж улам бүр өссөөр байгаа зэрэг нь цахим сургалтыг хүргэх, хүртэх хэлбэр техникийг улам бүр хөгжих суурь болж өгч байна. Сургалтыг хүргэх хүртэх буюу багшлах, суралцах орчин боломж өөрчлөгдөж байгаатай уялдаатайгаар цахим хэлбэрийн сургалтын процессийг үнэлэх, дүгнэх, чанарыг хэмжих үнэлгээний загваруудыг шинээр боловсруулах, одоо ашиглагдаж байгаа аргачлалуудыг тохируулан өөрчлөх шаардлага улам бүр хурцаар тавигдаж байна.

Судлаачид олон арга аргачлал, загварыг хөгжүүлэн боловсролын үнэлгээнд ашигласаар иржээ. Тэйлер (R. Tyler [57], [56]), Киркпатрик (D. Kirkpatrick [27] – [29]), Скривэн (M. Scriven [44] – [46]), Алкин (M. Alkin [1] – [3]), Мессик (J. Messick [33], [34]), Стаффэлбим (D. Stufflebeam [48], [49]), Филлипс (J. Phillips [38] – [41]) зэрэг судлаачид нь боловсролын үнэлгээний онолын эх суурийг тавьсан анхдагчид юм. Тэрчлэн, Паттон (M. Patton [35], [36]), Элэрс(U. D. Ehlers [13]- [15]),  Хан (B. Khan [24] – [26]), Коласэ (F. Colace [11], [12]), Лам (P. Lam [31]), Руэ (V. Ruhe [43]), Тэйлор-Поул ба Хэнэрт(E. Taylor-Powell, E. Henert [51]) зэрэг судлаачид тэрхүү суурь онолуудыг өргөтгөн хөгжүүлж үргэлжлүүлсээр өнөөг хүрчээ.

Боловсролын үнэлгээний олон загвар, арга аргачлалууд байгаа боловч одоо болтол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, стандарт болсон ерөнхий загвар, арга аргачлал хараахан гарч ирээгүй байна. Энэ тухай Шведийн Дээд Боловсролын Үндэсний Агентлагийн тайланд дэлгэрэнгүй багтаажээ (Swedish National Agency for Higher Education [42]). Энэ тайланд Европын холбооны улс орнуудад явагдаж байгаа цахим сургалт, цахим сургалтын талаарх судалгаа, цахим сургалтын чанарын тухай тодорхой баримттай судалгааг өгүүлсэн байдаг. Цахим сургалтын чанарын үнэлгээний тухайд Элэрс (D. Ehlers [13]), Руэ ба Зумбо (V. Ruhe, D. Zumbo [43]).  зэрэг судлаачид өөрсдийн бүтээлийг зориулсан. Тэрчлэн цахим сургалтын чанарын үнэлгээний бүтээлүүдэд Хан (B. Khan [24]), Киркпатрик (D. Kirkpatrick [27]), Стаффэлбим (D. Stufflebeam [48]), Захариас ба Пойлуменакой (P. Zaharias, A. Poulymenakou [60]), Тэйлор-Поул ба Хэнэрт (E. Taylor-Powell, E. Henert [51]) зэрэг судлаачидын бүтээлүүдийг дурдаж болно.

Нэг сэдэвт бүтээл:

  • Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-LearningWissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.

ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно

үргэлжлэл бий…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>