“Цахим сургалтанд зориулсан бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар” нэг сэдэвт бүтээлээ англи хэлнээс орчуулан түгээхээр эхэлж байна. Судлаачид та бүхнийг бүтээлтэй минь танилцан, цаашлаад өөрийн эрдэм судлал, үнэлгээний ажлууддаа ашиглана хэмээн найднам. Тухлан уншиж таалан соёрхоно уу.
Удиртгал
Технологийн хөгжлийн эрин зуунд цахим сургалт нь боловсролын системийн өнөөгийн болоод цаашдын хөгжлийн гол цөм болж хөгжих нь баримтаар нотлогдсоор байна. Цахим сургалт нь цаг хугацааны хувьд уян хатан, агуулгын хувьд баялаг байх, сургалтын материалыг олуулаа нэгэн зэрэг хуваан ашиглах боломжтой байдгаас гадна уламжлалт сургалттай харьцуулахад урт хугацааны хөрөнгө оруулалтанд ч хэмнэлттэй байдаг олон давуу талтай. Энэ утгаараа цахим сургалтыг насан туршийн, насанд хүрэгсэдийн сургалтанд мөн төрөл бүрийн ахьсан түвшний болон давтан сургалтуудад өргөнөөр ашиглаж байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын (UNESCO) 2008 оны судалгаагаар 455 сая гаран хүмүүс төрөл бүрийн сургалт болон янз бүрийн түвшний боловсролыг интернэтээр дамжуулан авч байна [58]. Бабсон (Babson) судалгааны нийгэмлэгийн гаргасан судалгаагаар 2010 оны намрын улиралд гэхэд АНУ-н 70% гаруй их сургуулиуд 6,1 сая гаран хичээлийг цахим хэлбэрээр хүргэсэн бөгөөд хамгийн багадаа нэг хичээлийг цахим хичээлээр үзсэн оюутаны үзүүлэлт АНУ-н нийт оюутны 31% болж байжээ [4].
“Боловсролын 200 тэрбум ам.долларын зах зээлийн 26 сая доллар нь цахим сургалтанд зарцуулагдсан бөгөөд Европын компаниудын 51% өөрийн албан хаагчидын 50% аас илүү хувийг цахим хэлбэрийн сургалтаар дадлагажуулж, давтан сургажээ. Испани 56%, Их британи 53% цахим сургалтыг ашигласнаараа Европын холбооны улсуудыг тэргүүлжээ. Цахим сургалт дэлхий нийтийн хэмжээнд эрчимтэй өсч байгаа нь утасгүй сүлжээ улам бүр хямд бөгөөд хүртээмжтэй болж байгаатай холбоотой. Жишээлбэл, боловсролын зах зээл, чанараараа дэлхийд дээгүүрт ордог Өмнөд Солонгос улсын хувьд утасгүй сүлжээг 2015 он гэхэд бүх сургуулиуддаа байршуулж, хичээлийн агуулгыг цахим хэлбэрээр түгээж байна” хэмээн цахим сургалтын хөрөнгө оруулалтын талаарх тайлан мэдээнд дурджээ [17].
Нэг сэдэвт бүтээл:
- Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-Learning. Wissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.
ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно
үнэлгээний шинэ аргуудаас суралцах сонирхолтой.
Сайн байна уу Та. Үнэлгээний шинэ аргачлалыг минь сонирхож байгаа бол utu(at)hrz.tu-chemnitz.de хаягаар мэйл бичиж холбогдоорой.