Үнэлгээний арга техникүүд

Олон төрлийн үнэлгээний арга техникүүд байдаг. Ямар зорилгоор үнэлгээ хийж байгаагаас хамаарч төрөл бүрийн техник, аргыг ашиглаж болно.

Ихэнхдээ тоон буюу чанарын гэсэн хоёр хэлбэрт хуваагддаг. Энэ хоёр аргын ялгаатай талуудыг олон өнцөгөөс харж болно. Тоон хэлбэрийн хувьд тоон үзүүлэлтийг чухалчилдаг бол чанарын хэлбэрийн үед үйл ажиллагааг хэрхэн явагдагсаныг илүү чухалчилдаг. Гэвч энэ хоёр хэлбэрийн ялгааг нарийн тодорхойлоход амаргүй бөгөөд ямар зорилгоор үнэлгээг хийж байгаа болон үнэлгээг хэрхэн хүлээн авахаас эдгээр тодорхойлолтын талаарх ойлголтууд ихээхэн ялгаатай байх нь бий.

Хэрэглэгчидтэй гэдрэг мэдээлэл авахаар холбогдохуй

Хэрэв хэрэглэгчидээс ямар нэгэн үйлчилгээний тухай эсвэл бүтээгдэхүүний тухай мэдээлэл авахыг хүсвэл олон төрлийн арга техникийг ашиглаж болно.

    • Өөрийн үнэлгээ
    • Нүүр тулсан ярилцлага эсвэл утасны ярилцлаг
    • Бүлгийн хэлэлцүүлэг
    • Хэрэглэгчийн өдөр тутмын тэмдэглээ, сэтгэгдэл

Үнэ төлбөргүйгээр асуулга боловсруулан авах зарим нэгэн вэб сайтуудыг хүргэе.

www.surveymonkey.comLink opens in a new window 
www.questionpro.com/free-survey-software.htmlLink opens in a new window 
www.esurveyspro.comLink opens in a new window

Үйл ажиллагаа хэрхэн явагдсаныг судлахуй

Ямар нэгэн үйл ажиллагаа үнэн хэрэг дээрээ хэрхэн явагдсаныг мэдэхийг хүсвэл эсвэл үйл ажиллагааны ашиг тусыг мэдэхийг хүсвэл дараах арга техникүүдийг ашиглаж болно.

  • албан бус ажиглалт – хөндлөнгөөс юу болж байгааг ажиглах
  • шууд ажиглалт – хэрэглэгчидтэй харьцах
  • мэдээлэлтэй ба хэрэглэгчидтэй харьцах, тэдэнтэй холбогдон тайлбар өгөх

Эдгээр аргууд маш үр ашигтай. Учир нь үйл ажиллагаа үнэн хэрэг дээрээ хэрхэн явагдсаныг мэдэх боломж бүрддэг.

Ашигласан материал

Үнэлгээний арга техникүүд

 

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>