Хүмүүс эргэн тойрноо хараасай…

Хүн амьд явах эрхтэй…

Ингэж тунхагласан хирнээ тэр эрхийг хангаж өгөх талаар төр юу хийж байгаа бол? Энэ хорвоо дээр хамгийн үнэтэй зүйл Эрдэнэт хүний амь гэж би хувьдаа боддог.

Хэний хэн, хэний ямар хамаатан байх ерөөсөө хамаагүй. Өвчиний өмнө хүн бол хүн. Том даргын хамаатан гээд эмнэлэгийн аппарат хэрэгсэл илүү зөв сайн заахгүй. Эм тариа илүү хурдан сайн үйлчлэхгүй. Эмнэж байгаа эмчийн мэдлэг, чадвар гэнэт ихээр нэмэгдчихгүй. Эмнэлэгийн орчин үлгэрт гардаг шиг хормын дотор өнгөө засч сайхан тохьтой болохгүй.

Үүнтэй яг ижил энгийн нэгэн иргэн байлаа гээд эмнэлэгийн аппарат хайнга зөрүү заахгүй, эм тариа сул тааруу үйлчлэхгүй. Эмнэж байгаа эмч хайш яйш хандахгүй. Эмнэлэгийн орчин улам энгийн болохгүй.

Баян ядуугийн ялгаа миний сайхан эх оронд ингэтлээ холдчих юм гэж зүүдэлсэн ч үгүй явлаа… Ердөө л саяхан 20 оодхон жилийн өмнө бүх зүйл огт өөр байсан. Төр засаг хүн зоныхоо эрүүл мэндийг анхаарч чаддаг байсан юм шүү. Хувийн эмнэлэг гэж огт байхгүй байхад ч бид хэзээ ч өнөөдрийнх шиг эрүүл мэндийн ийм төвөгтэй асуудлуудтай тулгарч байгаагүй. Хүний эрүүл мэнд бол мөнгө хийх салбар биш. Бас хувийн байгууллагад даатгаж болох ч салбар биш.

Эрхэм ТӨР та одоо үндсэн ажлаа хиймээр юм. АРД ТҮМЭНий төлөө гэж дэмий хоосон хашгирахаа байж хүн зоныхоо эрүүл мэндийн төлөө жинхэнээсээ ажиллаж хөрөнгө мөнгө олигтойхон зарцуулах хэрэгтэй. Баян хоосны ялгаа яаж холдлоо ч өвчин бол тэрийг тоож ялгахгүй гэдгийг ухаарч эмнэлэгүүддээ анхаарал тавьж, эмч нарынхаа цалинг сайтар нэммээр юм.

Өнөөдөр таны ямар албан тушаал хашиж, ямар машин хөлөглөн, хичнээн төгрөгийг хаана ямар дансанд нуусан байх өвчинд ямар ч хамаагүй. Та өнөөдөр хамгийн үнэтэй машин унаж, өөрөө ч төөрмөөр олон өрөөтэй тансаг байранд амьдарч, үр хүүхэд чинь ч барж идэхгүй их хөрөнгө цуглуулсан байж болноо… Та гэхдээ нэг л амьтай. Та энгийн хүнийх шиг бие эрхтэнтэй. Та энгийн бидэнтэй нэгэн тэнгэрийн дор нэгэн газар шороон дээр гишгэж яваа…

Ухаараач дээ ХӨРӨНГӨТЭЙ хүмүүс минь ээ… Эргэн тойрноо нэг хараач дээ… Хүн болгон амьдрах эрхтэй шиг хүн болгон сайхан сэтгэлтэй байх боломжтой шүү дээ. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд нэмэр болооч дээ…

 

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>