Судалгаа зөвхөн СУДЛААЧ нарт л хэрэгтэй юу?

Тийм биш шүү…

Судалгаа хүн бүхэнд хэрэгтэй. Ямар ч зүйлийг судалгаагүйгээр эхэлж болохгүй. Хамгийн энгийн жишээ. Та хэлээ сайжруулж хэлний курст сурахаар шийдлээ гэж бодъё. Тэгвэл юуны түрүүнд энэ талаар судалж эхлэх хэрэгтэй. Курсын байршил, төлбөрийн хэмжээ, хичээлийн агуулга, хөтөлбөр, хичэллэх цаг, хичээл зааж байгаа багшийн ур чадвар гээд л бүх талаас нь судлах хэрэгтэй.

Гэртээ шинэ тавилга авахаар болж гэж бодъё. Бас л судлах хэрэгтэй. Тавилга байршуулах газрын хэмжээгээ авчихаад тавилгын дэлгүүрүүд рүү явж судалгаагаа эхэлнэ дээ.

Судалгаа хийнэ гэдэг нь аливаа юмны талаар мэдээлэл цуглуулж цуглуулсан мэдээлэл дээрээ боловсруулалт хийж дүгнэлт гаргахыг хэлж байгаа юм.

Тийм болохоор бид өдөр бүр тодорхой хэмжээгээр судалгаа хийж байдаг гэсэн үг. Өдөр бүр л том бага ямар нэгэн хэмжээний шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Тэр бүрт маш товчхон ч гэсэн судалгаа хийж байж л дүгнэлт дээр суурилан шийдвэрээ гаргадаг.

Судалгаа бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг юм.

Судлаач хүний судалгааны гол онцлог нь тухайн чиглэлээ сайтар судлаад тэр чиглэлээр тодорхой зөвөлгөө өгөх хэмжээний мэдээлэл цуглуулж мэдээллээ мэдлэг болгож чадсан байдагт оршино.

Та ч гэсэн судлаач шүү. Иймээс судалгааны талаарх мэдээ мэдээллийг уншиж байгаарай. Арга барил нь хэзээд хэрэг болох магад юм.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>