|
|
By GK, on September 20th, 2010
Өгөгдлийн сантай програм бичиж байгаагийн хувьд курсын ажлын тайланд өгөгдлийн сангийн тухай оруулсан байх шаардлагатай.
Энд даржзарим нэг нэмэлт материалыг авч болно. Гэхдээ бэлэн юм өглөө гэсэн шиг бүгд ижил хуулбарлаад тавьчихаж болохгүйг анхаар. Энд ерөнхийдөө та нарын өмнө үзсэн хичээлийн давтлага болох зүйл байгаа. Өөрөөр хэлбэл өгөгдлийн сан гэж юу болох, хэрхэн хүснэгт . . . → Read More: КА хийж байгаа оюутнуудад
By GK, on September 18th, 2010
15 Steps to Cultivate Lifelong Learning
By GK, on September 18th, 2010
Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр
Үнсээ гөвсөн тулга нэг цэмцгэр
Үсээ самнасан охин нэг цэмцгэр
By GK, on September 17th, 2010
1. Тэмдэглэл ба үзүүлэн. Чадварлаг илтгэгч тэмдэглэл, гар бичмэл, үзүүлэн файлаа харж ярьдаггүй. Хааяа нэг тэмдэглэл рүүгээ харж болох ч урьдаас бэлдсэн зүйлд шууд юм харж унших нь байж болохгүй алдаа. Ийм байдал нь сонсогчидтой тогтоосон харьцааг унагаадаг.
Зөвөлгөө: Материалаа бүрэн гүйцэд ойлгож өөрийн болгон, ярих зүйлээ төгс эзэмших хэрэгтэй. Тэмдэглэсэн зүйлсээ дахин давтан . . . → Read More: Сайн илтгэгч байхын тулд юуг анхаарах ёстой вэ?
By GK, on September 17th, 2010
Хэрэв хэн нэгэнд дурлаад түүнтэйгээ амьдралаа холбохыг хүсч байгаа бол тэр чинь ямар хүн бэ? гэдгийг мэдэх боломжтой гэнэ. Үүний тулд Хайртынхаа төрсөн он, сар, өдрийг мэдэхэд л хангалттай. Тоонуудыг хооронд нь нэмнэ. Ингээд тооны тайлбараас хэн болохыг мэдэж болох нь.
Жишээлбэл, 1988 оны 1-р сарын 5-нд төрсөн бол 1988+1+5=1994 болно. Одоо 1+9+9+4=23 гарна. . . . → Read More: Хайртай хүнээ танья гэвэл…
By GK, on September 16th, 2010
Өчигдөр гэнэт охины маань ангийн багш над руу залгаж “Өөртэй чинь зөвлөх юм байна. Ирж уулзаач” гэлээ. Дөнгөж 1-р ангид ороод 2-ч долоо хоноогүй байгаа учир би жаахан гайхсан ч нэгэнт хүн надад “итгээд” ярьж байхад би очих ёстой гээд явж очлоо. Түгжирч явсаар бараг 6 болж байхад очсон ч охины маань багш сургууль . . . → Read More: Итгэл гэж юу вэ?
By GK, on September 15th, 2010
Эрхэм Магистр оюутнууд аа! Таны хэлний мэдлэг өндөр бол гадаадын хөгжилтэй орнуудад Докторын зэрэгт тэтгэлэгтэйгээр сурах өргөн боломж байна. Залуу халуун насны эрч хүчээ гайхуулан, өөрийгөө голохгүйгээр бүртгүүлээд үзээд байгаарай. Нэг сайхан өдөр таны өргөдлийг хүлээн авч та тухайн улсынхаа бүрэн тэтгэлгээр гэр бүлээ аваад гадаадад Докторт сурахаар уригдах болно.
Энэ бүхнийг танд ойртуулахын . . . → Read More: Белги улсад докторт суралцах тэтгэлэг
By GK, on September 14th, 2010
Сэтгэл гэж ер юу юм бол? Гэрэл цахилгаан, компьютерээр дамжиж байгаа өгөгдлийг бодитоор харж чаддаггүй шиг бид сэтгэлийг бодитоор хардаггүй. Гэхдээ хүмүүн бид сэтгэлээр амьдардаг. Бидний энэ богинохон ганцхан насны амьдралд СЭТГЭЛ л их чухал байдаг мэт.
Сэтгэл жинтэй байдаг гэж би боддог. Яагаад гэвэл сэтгэл санаа өөдрөг байхад бидний бие хөнгөн шингэн . . . → Read More: Сэтгэл гэж юу вэ?
By GK, on September 13th, 2010
Эрхэм Магистр оюутнууд аа, одоохондоо бакалаврын хичээл жигдрээгүй байгаа учир Та бүхэнтэй тухтай уулзах заваар бага байна. Уучлаарай. Хичээл тавдугаар долоо хоногоос эхлэн орж эхэлнэ. Хоцорсон хичээлийг агуулгаар нөхөж багтаан орно. Иймд над дээр магистрын хичээл сонгосон оюутнууд 5-р долоо хоногт яг хуваарийнхаа дагуу ирж надтай уулзаарай. Тэр үед хичээл бүрээр дэлгэрэнгүй тайлбар өгөх болно.
By GK, on September 12th, 2010
КТ мэргэжлээр энэ улиралд буюу 1-р сард хамгаалах оюутнууд 3-р долоо хоног дотроо багтан димломын сэдвээ сонгон удирдагч багштайгаа холбоо тогтоох хэрэгтэй. 6-р долоо хоногоос эхлэн эхний үзлэг эхлэхийг анхааруулж байна.
Сэдэв сонгохдоо төгсөөд ажиллах ажлын талбарын эрэлт хэрэгцээнд тулгуурласан байж болох бөгөөд эсвэл өөрийн сонирхож байгаа чиглэлийг гол болгосон байж болно. Удирдагч багш . . . → Read More: Төгсөгч оюутнуудын анхааралд
|
|
Recent Comments