Зөвхөн чамдаа хэлэх үгс

Чамайг би бодно Цаг үргэлж хүснэ Чамайг би санана Цаг үргэлж үгүйлнэ Хүний газар харийн нутагт Хүсэл сэтгэлээ хямгадан явахдаа Хүүхэн биеэ чамдаа өгсөнөө Хүүхэд төрүүлж эцэг эх болсноо Уурлаж, хэрэлдэж, муудалцаж байснаа Уйлалдаж, зодолдож, маргалдаж байснаа Учраан олоод тэврэлдэж байснаа Улмаар бүр эрхлэлдэж байснаа Зорьсон бүхэндээ хамтдаа шамдаж Зовлон бүхнийг хамтдаа туулснаа Залуу . . . → Read More: Зөвхөн чамдаа хэлэх үгс

Хайрт ээждээ зориулав

Намар гадаа иржээ

Настай ээж минь бодогдоно

Надаас хамаарч болдог бол

Намуухан дууг нь сонсохсон

Аагтай шаргал цайг нь

Амсаж таалан уух сан

Ажилсаг даруу төрхийг нь

Ахиад нэг харахсан

Сэтгэлд нь таарсан бэлэг

Өгч нэг баярлуулахсан

Сэгсгэр муухай хүүгээ

Өргөж өгөөд үнсүүлэхсэн

Халуун зөөлхөн гарыг нь

Хацартаа нэг хүргэхсэн

Хайртай . . . → Read More: Хайрт ээждээ зориулав

Бүсгүй заяа

Дурлажээ би чамд гэж хэлэх эрх

Дуулим хорвоод бүсгүй бидэнд заяасангүй

Дурласан сэтгэлээ эхэлж нээх эрх

Дуутай хорвоод бүсгүй бидэнд заяасангүй

Түрүүлж очоод эхэлж мэндлээд

Түүнийгээ бүжгэнд урих эрхгүй

Түмэндээ нэхэх сэтгэлээ илчлээд

Тэврээд авах эрх үгүй

Хайрын захиаг эхэлж бичээд

Халаасанд нь хийх эрх үгүй

Хаашаа ч юм болзоонд уриад

Хайраа илчлэх эрх . . . → Read More: Бүсгүй заяа