|
By SGK, on September 17th, 2020
Сургалтыг суралцагч төвтэйгээр зохион байгуулж явуулах нь үр дүнтэй гэж үзсэн үзэл бодолтой багш нар нэгдээд 2 жилд нэг удаа явуулж байхаар нэгэн олон улсын семинар санаачилсан билээ. 2018 онд анх Германд болсон семинарын үргэлжлэлийг энэ жил Филиппины Нээлттэй Их Сургууль, ШУТИС-н Нээлттэй төв хамтран зохион байгуулж байна. Филиппины сургууль нүүр номондоо их хөөрхөн . . . → Read More: LCL 2020
By SGK, on September 14th, 2020
Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 8-р сарын 13-ны нийтлэл.
Хэлтэй бол хөлтэй (1). Хүн бүр сайхан амьдрахыг хүсдэг. Тэгэх ч эрхтэй. Хаана аль усад төрсөн, хэний гэр бүлд төрсөн, тэр бүү хэл ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байх ч энэнд хамаагүй. Сайхан амьдрах боломж бас хүн бүрт нээлттэй байдаг. Зөвхөн баян айлд төрвөл, . . . → Read More: Цахим Ертөнц
By SGK, on September 11th, 2020
Төрсөн өдөр маргааш гэж бодохоор л сэтгэл хачин догдолдог сон. Хүүхэд байхад, аавдаа гүйж очоод л Ааваа миний төрсөн өдөр ш дээ гэхээр, Аав: Миний хүү хэд хүрч байгаа билээ? гэдэг сэн. Тэд гээд л хэлэхээр өө ёстой том болж байгаа юм байна, алив нэг үнэсье гээд хошуугоо цорвойлгож ирээд нэг үнэрлэчихнэ. Тэгээд л . . . → Read More: Төрсөн өдөр
By SGK, on September 4th, 2020
Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 9-р сарын 2-ны нийтлэл.
Тэтгэлэгт хөтөлбөр (16). Нэгэн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор манай хуудас Тэтгэлэг зарлаж байна . Тэтгэлэгийг хийсэн ажлын гүйцэтгэл, идэвхи чармайлт дээр үндэслэн олгоно. Шагналын сан: 1 сая төгрөг. 1-р байр: 1 оролцогч. 500 000 төгрөг 2-р байр: 1 оролцогч. 300 000 . . . → Read More: Цахим Ертөнц
By SGK, on September 1st, 2020
9-р сарын 1.
Хүүхэд байхад энэ өдөр хамгийн сайхан өдрийн нэг байдаг байлаа. Олон сараар уулзаагүй ангийн хүүхдүүдээ харж баясаад л. Сургуулийн гадаа хөөр баяртай хүүхдүүдийн цангинасан дуу хангинаж байдаг сан. Эцэг эх биднийг дагаж ажлаа алдаад сургуулийн гадаа ирдэг байгаагүй л санагдах юм.
Голцуу л гэрийнхээ ойрхон сургуульд явна. Тиймээс ээж ааваар хүргүүлэхгүй . . . → Read More: Хичээлийн шинэ жил
By SGK, on August 31st, 2020
If you want to share your experience in computer engineering, computer science and educational technologies here is right Symposium for you.
CLICK HERE to visit website of International Symposium on Computer Science, Computer Engineering and Educational Technology (ISCSET-2020).
You are welcome to join us.
By SGK, on July 27th, 2020
Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 15-ны нийтлэл.
Зайнаас суралцах чадвар. Интернэтийн хурд нэмэгдэж өртөг багассан нь улмаар Web 2.0 технологи бий болсон нь зайнаас сургалт өгөх, зайнаас суралцах боломжийг дэлхий нийтэд нээж өгсөн. Та хэдэн ч настай байлаа өөрөө л хүсч байвал зүсэн бүрийн сургалтыг олон хэл дээр хүлээж авах . . . → Read More: Цахим Ертөнц
By SGK, on July 4th, 2020
Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 10-ны мэдээ.
Цахим харилцааны хэл. Цахим ертөнц зах хязгааргүй болохоор энэ ертөнцийн боломж ч бас зах хязгааргүй гэсэн үг. Тиймээс зах хязгааргүй боломжоос та хүссэнээ олж авах нь нээлттэй. Тэгвэл яаж тэр боломжуудыг олж харж, өөрт хэрэгцээтэйгээр ашиглах вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хамгийн . . . → Read More: Цахим Ертөнц
By SGK, on May 5th, 2020
Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 6-ны мэдээ.
Цахим ертөнцийг өргөн цар хүрээтэй харвал ХҮН танд олдож байгаа хоёр дахь амьдрал юм. Хүн төрөхдөө хаана, ямар айлд төрөхөө сонгож чаддаггүй. Тэр бүү хэл өөрийнхөө нэрийг ч сонгохгүй. Тэгвэл ЦАХИМ ЕРТӨНЦ-д та шинээр төрж болно. Та өөрийн гэсэн нэрийн хуудсыг бий болгон, . . . → Read More: Цахим Ертөнц
By SGK, on April 28th, 2020
2020 оны 4-р сарын 6д Цахим Ертөнц FB хуудсыг нээн ажиллуулж эхэлсэн билээ.
Цаашдаа тухайн хуудасны мэдээллүүдээ өөрийн блогтоо давхар түгээж байхаар шийдлээ.
2020 оны 4-р сарын 6-ны мэдээ.
Цахим ертөнцөд ЖАРАН ХОРОМ-д юу болж байдаг вэ? Энэ тухай мэдээллийг олон байгууллага, хувь хүмүүс ч тогтмол гаргаж байдаг (Эх сурвалж ЭНДЭЭС). Allaccess вэб сайтад . . . → Read More: Цахим Ертөнц
|
|
Recent Comments